Өсгий хэсгийн эврийг арилгах
Өсгий нь эвэршсэн, арьс нь татсан хөл хэзээ ч сайхан
харагдахгүй нь мэдээж. Хөлнийхөө арьсыг хэрхэн арчлах тухай зөвлөгөөг
уншаад үзээрэй!


Хөлөө 5 – 10 минут бүлээн усанд дүрж арьсаа дэвтээнэ.
Хөлний скраб бэлтгэнэ. 4 хоолны халбага давс эсхүл сахарыг хагас аяга тосонд хийнэ. Оливийн тос, хүүхдийн тос, есийн тос ч байсан болно.
Скрабаа хөлөндөө тойрог хөдөлгөөнөөр массажилна.
Хөлийн улыг цэвэрлэгч чулуугаар үрнэ байхгүй бол хөл үрэгчээр зөөлөн үрнэ. Хөлөө усаар зайлж алчуураар хатаана.
Хөлөндөө чийгшүүлэгч тосыг зузаавтар түрхэнэ. Вазелин байсан ч болно.
Оймс өмсөж орондоо ороод унтаарай. Дор хаяж 4 цаг байлгах хэрэгтэйг анхаараарай.
Долоо хоногийн турш хөлний маскийг хэрэглэвэл хөл тань сайхан харагдаж, аливаа асуудалгүй болно.
Эх сурвалж: ugluu.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







