Нимбэг хөлсний эвгүй үнэрийг дардаг

Нимбэг нь цетроны төрлийн жимснүүд дотроос хамгийн хүчиллэг амт үнэртэй нь юм. Улирлаас шалтгаалалгүй хөлөрдөг хүмүүс их байдаг. Хэрвээ уншигч таныг ийм асуудал зовоож байгаа бол доор зөвлөмжийг дагаад нэг үзээрэй.



Сайхан үнэртэй болгох. Та уух ногоон цайндаа зүсэм нимбэг нэмсэнээр цайныхаа үнэрийг сайхан болгоод зогсохгүй хоолны шингээлтэд сайн нөлөөтэй.

Хөлсний үнэр дарах. Суга болон хөлөндөө нимбэгийн шүүс түрхвэл таны хөлс ялгаралт багасдаг байна.

Наранд түлэгдсэн арьсыг зөөлрүүлэх. Нимбэгийн шүүсыг хүйтэн устай холиод арьсандаа түрхээрэй. Энэ нь наранд түлэгдсэн арьсыг тайвшруулж, хурдан сэргээдэг байна.

Угаалганд хэрэглэх. Толбо болсон хувцас, хэрэглэлийг нимбэгийн шүүсээр арчиж, шаардлагатай бол хэсэг хугацаанд дэвтээх нь үр дүнтэй байдаг.

Сав суулгаа цэвэрлэх. Нимбэгийн шүүс болон давс нь гал тогооны сав суулгыг цэвэрлэх хамгийн сайн цэвэрлэгч болдог гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.