Эмэгтэйчүүдийн нөхөрлөлд олон төрөл бий

Эмэгтэй найз итгэл даах чадвар султай. Бүгдээрээ тийм биш. Гэхдээ эмэгтэй хүний биологийн онцлогоос шалтгаалан тэд нууц хадгалж чаддаггүй. Хамгийн итгэлтэй найз ч яриандаа халсан үедээ санаандгүйгээр таны нандин нууцыг дэлгэчих магадлалтай. Ямар нэгэн зөрчил, хэрэлдэж муудсаны дараа энэ асуудал бүр хурцаар тавигдана. Тиймээс эмэгтэй найзынхаа онцлогийг харгалзан нууцаа дэлгээрэй.
Хөөрхөн найз хөнөөлтэй. Урт хөл, нарийхан бэлхүүстэй гоолиг хөөрхөн найз бүсгүй танд илүү ачаалал нэмнэ. Мэдээж гоолиг бие, хөөрхөн царайгаар эрчүүдийн анхаарлын төвд байна. Эрчүүдийн дунд хэрхэн гялалзаж байдгаа эцэс төгсгөлгүй ярих нь таны сэтгэл санааг хямруулж, өөрийгөө дутуу үнэлэхэд маш ихээр нөлөөлнө. Ийм найзын дэргэд та ямагт өөрийгөө голох "хоёр"-т тавих мэдрэмж төрөх нь шаналгаатай. Иймд хөөрхөн найзтай байх тийм ч таатай хэрэг биш. Хэрэв тийм найзтай бол харьцаагаа бүрмөсөн тасал гэсэнгүй. Зөвхөн тодорхой хэмжээний зай барь гэсэн үг. Жирийн танилын харьцаа тогтоо. Ингэвэл танд өөрийгөө бухимдуулах асуудал бага гарна.
Хамт ажилладаг найз бүсгүй. Он жилээр шалгарсан, нягт, ажил хэрэгч харьцаатай найз эмэгтэй хамгийн шилдэг хувилбар. Ажилд чинь туслах, цаг тухайд нь мэргэжлийн зөвлөгөө өгөх, бүх амлалт, гэрээ хэлцлийг биелүүлэх, хувийн амьдралын тань нарийн ширийн рүү өнгийх гэж зүтгэхгүй сайн найз болж чадна.







