Нарны гайхамшиг

Мандаж буй нарны туяанд 20-30 минут зогсож нарны элчийг өөртөө шингээснээр тархи сэргэхийн зэрэгцээ нарнаас цацрах гэрэл хүний биед шингэж гормонд нөлөөлж улмаар төв мэдрэлийн системд мэдээлэл ирснээр илүүдэл жин үүсэхээс сэргийлдэг гэнэ. Гэхдээ зөвхөн нарны гэрэлд найдах нь буруу, сайхан бие галбиртай болохын тулд эрүүл зөв хооллолт ч мөн чухал үүрэгтэй. Өглөө бүр нарны гэрлийг биедээ шингээснээр арьсны элдэв өвчнөөс сэргийлж болох бөгөөд мөн оройн нойр хулжих асуудалд санаа зовохгүй байж болохыг эрдэмтэд олж мэджээ.
Мандах нарыг харах гэж эртлэн боссон хүмүүсийн хувьд тухайн өдрийн бүтээмж нь ч мөн өндөр байх нь гарцаагүй юм. Европын баруун хойд бүс нутгийн эрүүл мэндийн төвөөс гаргасан судалгаагаар зөв хооллолтын зэрэгцээ зөвхөн өглөөний нарын гэрэл чирэгжсэн хүмүүс, турахаар эрчимтэй тэмцэж оройн цагаар дасгал хөдөлгөөн хийж байсан хүмүүстэй адилхан үр дүнтэй гарсан байжээ. Тэгэхээр өглөө эртлэн босч, зөв хооллож чадах юм бол ямар ч үнэ төлбөргүйгээр эрүүл аргаар турж, жингээ барьж болно гэж ойлгож болно.
Эрдэмтдийн судалгааны явцад өглөөний нарнаас хүний биед хэрэгтэй цэнхэр туяа ялгардаг болохыг мөн тогтоосон байна. Цэнхэр туяа хүний биед сайн нөлөөтэй байдаг бол үдээс хойшдоо нарнаас ялгарах улаан болон улбар шар гэрэл нь сөрөг нөлөө үзүүлдэг гэнэ.







