Мэдээллийн сайтуудын ассоциаци МСЭ-тэй хамтран ажиллах боллоо

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн эвлэл, Монголын сайтуудын ассоциациуд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

 


Уг ёслолд Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Мэдээллийн сайтуудын ассоциацийн тэргүүн Д.Болдхуяг, Гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл болон бусад албаны хүмүүс оролцсон. Эдгээр хоёр байгууллагууд иргэд олон нийтэд үнэн зөв, бодит мэдээллийг түргэн шуурхай түгээх арга хэлбэрт эрс шинэчлэл авчирсан шинэ мэдээллийн хэрэгслийг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах юм.

 

Эдгээр байгууллагууд сэтгүүлзүйн нэг салбар болох сайтад мэдээ мэдээллийг олох, түгээх асуудалд учирч буй саадыг арилгах, энэ салбарт ажиллаж буй ажиллагсадыг сургалтанд хамруулах, уламжлалт сэтгүүлзүйн мэргэжлийн хэм хэмжээг New media-д хөгжүүлэх, сэтгүүл зүйн хэм хэмжээг цахим мэдээллийн хэрэгсэлд хэвшүүлэх талаар хамтран ажиллана.

 

Мөн эрүүл ёс зүйтэй сэтгүүл зүйг хөгжүүлэхэд мэдээллийн шинэ хэрэгслүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхийн төлөө хамтран ажиллах юм. Түүнчлэн Мэдээллийн сайтуудын ассоциацийн харъяа шинэ мэдээллийн хэрэгсэлд ажиллагсадын МСЭ уламжлалт мэдээллийн хэрэгслийнхтэй нэгэн адил авч үзэн бүх талаар хамгаалахаа энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт тусгажээ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.