Дэлхийн хаанаас ч Улаанбаатар хотыг тольдох боломжтой боллоо
Уншигчиддаа дуулгах таатай мэдээ байна. Нийслэлийн ИТХ-аар батлагдсан "Ухаалаг Улаанбаатар" төслийн хүрээнд хотын захиргаа дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч Google компанитай албан ёсоор
хамтран ажиллахаар болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
Захирагч Э.Бат-Үүл, Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод,
Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан Ерөнхий захирал Susan
Pointer нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлнэ. Эдгээр ажлын эхлэх болох Улаанбаатарын зураглалыг Google Street View – д оруулах нээлтийн үйл ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд боллоо. Google компанитай 2 жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр Улаанбаатар зураглалыг албан ёсоор оруулж байгаа юм. Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой боллоо.
Google Street View-д бүртгэгдсэн 61 дахь улс нь Монгол болсон бөгөөд Ази тивээсээ хамгийн анхны Google Street View-д орсон хот нь Улаанбаатар хот болж байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа элэг нэгт монголчууд маань ч хүссэн үедээ ухаалаг утсаараа эх нийслэлээ тольдох боломжтой боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.