Жүжигчин А.Гэрэлцэцэг 3 сая төгрөгний эзэн боллоо


"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Д.Баттөмөр, "Маск" продакшны жүжигчин А.Гэрэлцэцэг нар телевизийн дэлгэцнээ 10 хоногийн турш өрсөлдсөн юм. Тодруулбал, Тэд “МN-25 дугаар суваг” телевизийнхний бэлтгэн үзэгчдийн хүртээл болгож байгаа реалити "Хорин нэгэн мянга" шоунд оролцож, ялагчаа тодруулллаа.


Өмнөх дугаарт УДЭТ-ын жүжигчин Б.Тамир, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нар хэмнэлт хэрхэн хийдгээ харуулсан. Тус нэвтрүүлгийн оролцогч нар зочид буудалд 10 хоног амьдарч, зөвхөн 21 мянган төгрөгөөс өөр мөнгөний эх үүсвэргүй оролцдог билээ.

Зохион байгуулагчдын зүгээс өгсөн хөгжилтэй даалгавруудыг биелүүлж, нэвтрүүлгийн төгсгөлд хамгийн сайн хэмнэлт хийж, өрсөлдөгчөөсөө илүү мөнгөтэй үлдэж чадсан нь ялагч болдог. Тэгвэл энэ удаад шоуны ялагчаар мөн л эмэгтэй оролцогч нь ялагчаар тодорлоо. "Маск" продакшны жүжигчин Гэрэлцэцэг нэвтрүүлгийн ялагч болж 3 сая төгрөгөөр шагнууллаа.
Дашрамд дуулгахад, жүжигчин Батаа шоунд оролцохдоо 2 кг жин хассан бол Гэрэлцэцэг 2.5 кг жинг хасчээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.