УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардан авлаа
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо Улсын Их Хурлын гишүүний түр
үнэмлэхийг өнөөдөр олгов. Төрийн ордны Хүндэтгэлийн “Өргөө” цогцолборын
”Баганат” танхимд болсон энэ арга хэмжээний үеэр Сонгуулийн тухай
хуулийн 133 дугаар зүйлийн 133.2, 133.4 дэх хэсэг, Сонгуулийн төв
байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус
үндэслэн нэр бүхий нэр дэвшигчид Монгол Улсын Их Хурлын гишүүнээр
сонгогдсонд тооцож, Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг олголоо.
Сонгуулийн үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр анхны
хуралдаанаа хийх юм. Парламентын анхны хуралдааныг ирэх долоо хоногт
хийхээр төлөвлөж байгаа аж.
Сонгуулийн үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр анхны
хуралдаанаа хийх юм. Парламентын анхны хуралдааныг ирэх долоо хоногт
хийхээр төлөвлөж байгаа аж.Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







