Зүрхний хатан хаан Elle сэтгүүлийн нүүрэнд
Викториа Секретийг
өөрийн ялдам төрх, төгс биеэр чимж явсан Миранда Керр энэ удаад Австралийн Elle
сэтгүүлд зургаа авхуулжээ.


Нүүр зургаас
эхлүүлээд л тэрээр өөрийгөө өөгүй сайхан гэдгээ баталсан байна. Коверт
тавигдсан зурганд тэрээр тод цэнхэр өнгийн Валентиногийн даашинз өмссөн байсан
бөгөөд зүрхэн тус газарт нь хурц улаан өнгийн зүрх байсан нь олны анхаарлыг
ихээхэн татаад байгаа аж.

Сэтгүүлд багтсан
өөр зургуудад тэрээр янз бүрийн хэв маягтай урт даашинзнуудыг өмссөн ба толгой
дээрээ цэцгэн титэм тавьсан нь түүнийг илүү чамин харагдуулжээ. Гэхдээ түүний
зүгээс уншигчдад барьсан хамгийн том гэнэтийн бэлэг нь Миранда өөрийн хүү
Флиннтэй хамт зурганд оролцсон явдал байлаа. Бяцхан Флинн царайлаг жүжигчин
Орландо Блүүмийн хүү билээ.




Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






