МАХН-МҮАН-ын нэр дэвшигчид

МАХН-МҮАН-ын эвслээс намын нэрийн жагсаалтаар найман хүнийг жагсаагаад байна. Жагсаалтыг МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүлж УИХ-ын гишүүнд горилж байна. Хэрэв шүүхээр сонгуулиас наана хэргээ таслуулчихгүй бол тэрбээр намын нэрээр УИХ-д орж ирэх баталгаагаа бараг хийчихлээ. УИХ-ын гишүүн, МАХН-ын шинэхэн нарийн бичгийн дарга Ч.Улаан жагсаалтыг удаалж байна. Уг нь УИХ-д сууж байх ёстой хүний нэг гавьяат хуульч С.Нарангэрэл гуравт бичигджээ.
 

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл листийн дөрөвт байгаа бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт, УИХ-ын гишүүн асан М.Энхсайхан Дархан-Уул аймагт нэр дэвшихээр болоод байна. Дэд сайд асан Н.Удвал, Г.Шийлэгдамба гээд төр түшилцэж явсан кандидатууд зоосныг харахад бас ч боловсон хүчин гайгүй нам гэдгээ нэр дэвшилтээрээ харуулжээ.

Ингээд МАХН-МҮАН-ын нэр дэвшигчдийг танилцуулъя.

Жагсаалтаар нэр дэвшигчид:

  1. Н.Энхбаяр
  2. УИХ-ын гишүүн Ч.Улаан, 
  3. Монгол Улсын гавьяат хуульч С.Нарангэрэл, 
  4. Татварын ерөнхий газрын дарга асан Ц.Оюунбаатар, 
  5. хуульч, өмгөөлөгч О.Баасанхүү, 
  6. гавьяат эдийн засагч Ч.Хурц, 
  7. С.Авирмэд, 
  8. Э.Батшугар

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.