Google-д ажиллахын тулд эдгээр 11 чадварыг эзэмших хэрэгтэй

Компьютерын мэргэжилтнүүдэд хамгийн их цалин хангамж амладаг компаниудын нэг бол Google.

Google програм хангамжийн инженерт жилийн 118,000 доллар, ахлах бол 152,985 долларын цалин өгдөг ажээ.

Харин Google жилд 2.5 сая анкет хүлээн авч зөвхөн 4,000-ыг нь ажилд авдаг гэнэ.



Тэгвэл Google-ын Хүний нөөцийн албанаас гаргасан дараах 11 ур чадвар мэргэжилтнүүдээс хамгийн их шаардагддаг юм байна.

  1. Компьютерын ухааны суурь мэдлэг (Mastering the foundation)
  2. Ядаж нэг object-oriented програмчлалын хэл мэддэг байх. Жишээ нь C++, Java, Python.
  3. Нэмэлт нэг програмчлалын хэлтэй байх. Java Script, CSS, Ruby, HTML гэх мэт.
  4. Өөрийн бичсэн кодоо тестлэж шалгах чадвар.
  5. Математикийн суурь мэдлэг. Логик болон дискрет математик.
  6. Алгоритм болон өгөгдлийн бүтэцийг ойлгодог байх. Өгөгдлийн үндсэн төрлүүд болох stack, queue, bag. Эрэмбэлэх алгоритмууд болох quicksort, mergesort, heapsort зэргийг мэддэг байх.
  7. Үйлдлийн системийн тухай мэдлэг.
  8. Хиймэл оюун ухааны талаарх мэдлэг.
  9. Хөрвүүлэгч (compiler) хэрхэн бүтээдгийг мэддэг байх. Өндөр түвшний хэл дээр зохиогдсон програм хэрхэн доод түвшний машины хэлэнд хөрвүүлэгддэгийг судлах.
  10. Cryptograph буюу кодлолт, нууцлалын мэдлэг.
  11. Параллель програмчлал буюу нэгэн зэрэг олон бодлого бодох програмчлалын мэдлэг
 

Эдгээрийг мэддэг гэж үзвэл Google-д анкет явуулаад үзэхэд илүүдэх юун!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.