Нэрсний бялуу хийж сурцгаая!

Орц: Тортны ёроол хэсэг
1/2 cups Масло (давсгүй)
5 tablespoons Элсэн чихэр
1 Өндөгний шар хэсэг
1-1/4 cups Тортны гурил
2 tablespoons Намуу цэцгийн үр
Нэрс жимсийг тортны гол хэсэгт оруулах
2 cups Нэрс
1/4 cups Элсэн чихэр
2 tablespoons Ус
Крем, цөцгийний хэсэг
1 cup Крем
1 large Өндөг
1/4 cups Элсэн чихэр
Тортны дээд хэсэг
3 cups Нэрс
1/4 cups+1 tablespoon Элсэн чихэр
1 tablespoon Эрдэнэ шишийн цардуул
1/3 cups Ус
1 teaspoon Нимбэг шүүс

Заавар:
Тортны ёроол хэсэг
5 см гүн, торт хийх зориулалттай сав бэлдээд ёроолыг нь тосолж тавина. Автомат миксэрт масло хийж сайн хөөтөл нь 1 минут орчим миксэрдэнэ. Дараа нь элсэн чихэр нэмж крем шиг өнгөтэй болтол нь миксэрдэнэ. Дараа нь өндөгний шарыг хийж миксэрдэнэ. Үүний дараа гурил, намуу цэцгийн үрийг хийж бусад орцуудаа сайтар уусах хүрэл хутгана. Гурилан зуурмаг болгохын тулд миксэрийн хурдыг бага багаар сааруулж тохируулах хэрэгтэй. Зуурсан гурилаа бөөрөнхий хэлбэртэй болгож уутанд хийгээд 2 цаг хэртээ байлгана.
Зуурсан гурилаа пай хийх зориулалттай савны тойрогны хэмжээнээс ялигүй
том хэлбэртэй болгож элдээд савны гүн хэсгүүдэд хэлбэр гаргахын тулд
сайн даран хийж, илүү хэсгийг зүсэж авна.
Шарагч зуухыг 350F болтол нь халааж савтай гурилан бэлдмэлээ хийж, алтан шаргал өнгөтэй болтол ойролцоогоор 8-12 минут шарна.
Нэрс жимсийг тортны гол хэсэгт оруулах
Нэрс, элсэн чихэр, ус зэргийг саванд хийж дунд зэргийн хүчтэй гал дээр
буцалгана. Савны ёроолд наалдхаас сэргийлж бага зэрэг хутгана. Бэлдмэл
шүүс хэлбэртэй болмогц нэрс жимснүүдийг буталж, өтгөн болтол 6-8 минут
дахин буцалгана.
Крем, цөцгий бэлдэх
Кремийг мөн адил зөөлөн гал дээр үл ялиг халаана. Үүний хажуургаар
өндөг, элсэн чихэр нэмж хутгаад гурилан оруулах бэлдмэл дээр нэгэн жигд
тарааж асгана. Үүний дараа шарагч зууханд 15-20 минут шарна.
Тортны орой
Крем, цөцгийтэй торт шарж болсоны дааа нэрс, элсэн чихэр, эрдэнэ шишийн цардуул зэргийг саванд хийж хутгана. Хутгахдаа ус, нимбэгний шүүсийг дэс дараатай нэмж хутган, дунд зэргийн гал дээр ойролцоогоор 1 минут халаана. Бэлдмэлийг өтгөрөхөөс өмнө тортны гол хэсэг дээр жигдхэн тарааж тавина. Ойролцоогоо 4 цаг орчим хөргөчинд хийж хөргөөд, зүсхийнхээ өмнө 15 минут орчим өрөөний темратурт тавиж хөргөөсхөөр илүү амттай болно.







