Цагдаа эмэгтэй 120 мянган ам.долларыг зэлүүд газраас олжээ

Нэгдсэн улсын Калифорни мужийн нэгэн эмэгтэй цагдаа ажлаа тарж яваад зам дээрээс 120 мянган ам.доллар олжээ. Нэрээ нууцлахыг хүссэн цагдаа эмэгтэй энэ талаар ярихдаа “Конкорд хотоор дайран өнгөрөх үед зэлүүд зам дээр машины мөр гарсан хоёр том цүнх хэвтэж байсан ба үүнийг хараад дотор нь юу байгааг шалгахад 100 ам.долларын мөнгөн дэвсгэртээр дүүргэсэн уутнууд байжээ. Хууль сахиулах байгууллагад хорь гаруй жил ажилласан учраас хаана хүлээлгэж өгөхөө мэдэж байсан” гэсэн байна.

Цагдаа нар их хэмжээний мөнгийг эзэнд нь эргүүлж өгсөн ч тэр их мөнгө яагаад гудамжинд хаягдсан гэдгийг шалгаж байгаа аж. Харин офицер эмэгтэйг шударга загнасныхаа төлөө урамшуулал олгожээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.