Австралид сурах алтан боломж та бүхэнд нээгдлээ

Маргааш буюу 9 дүгээр сарын 20-ны Бямба гарагийн 12 цагт Австралийн Засгийн Газраас Австралийн их дээд, мэргэжлийн боловсрол, ахлах болон дунд сургуулиас бүрдсэн 20 гаруй сургууль, боловсролын байгууллагуудын үзэсгэлэн яармагыг уламжлал ёсоор 3 дах жилдээ зохион байгуулна. ГАНЦХАН ӨДӨР болох энэ арга хэмжээнд ирснээр дээрх сургуулиудад элсэн суралцахад, виза авахад, гэр бүлээ авч явахад, хүүхдээ сургахад шаардлагатай бүх мэдээллийг авах болно.



Мөн Австралид тэтгэлэгээр сурахад юу анхаарах тухай танилцуулга хийгдэнэ. Түүнчлэн, Австралид сурч, төгсссөн Монгол боловсон хүчнүүд туршлагаасаа хуваалцана. Австралийн боловсролын үзэсгэлэн яармаг хуучнаар Туушин буюу Бест Вестерн Примьер зочид буудлын 5 давхарт болно. Хүрэлцэн ирээрэй.
















Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.