Музейн үнэтэй үзмэрүүдийг гудамжинд ил гаргажээ

Кино найруулагч, зураглаач мэргэжилтэй Жулиан Ди Касабианка гэгч Францийн уран бүтээлч нэгэн сонирхолтой төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тэрбээр музейн ханан дээрх хөрөг зургуудыг фото хальсанд буулган гадаа ил талбайд байршуулж олны хүртээл болгох санаа гарган төсөл боловсруулсан байна. Тэрбээр Парис болон Лондонд уг төслөө амжилттай хэрэгжүүлсэн аж.

Хамгийн сүүлд түүний энэ санааг дэмжиж Испанийн Мадрид, Барселона хотуудын уран бүтээлчид хотдоо уг үйл ажиллагааг зохион байгуулжээ. Удахгүй Италийн Падова, Парагвей улсын Асунсион, Албанийн Тирана хотуудад төслөө хэрэгжүүлэхээр төвөвлөсөн байна.
Уг төсөлд оролцох уран бүтээлч, иргэдэд нээлттэй ба үүнд таны гүйцэтгэх үүрэг маш амархан гэнэ. Ердөө танд гар утас чинь л байхад хангалтай бөгөөд  музейн ханан дахь хөргүүдийн зургийг утсандаа буулгаж  хэвлэн гудамж ил талбайд байршуулах боломжтой юм байна.

Үйл явц :

Франц, Парис


Франц, Бургонди, Дижон


Их Британи, Лондон

Испани, Барселона


Их Британи, Лондон

Испани, Мадрид

Испани, Барселона

Их Британи, Лондон

Франц, Парис

Франц, Бургонди, Дижон

Франц, Парис

Франц, Парис

Их Британи, Лондон

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.