Оддын стилист Мэри Лигийн Монголд авахуулсан “өвөрмөц” зургуудаас
Цомхон ч гэсэн үнэ цэнтэй эдгээр зургуудыг
оддын стилист гэдгээрээ дэлхий дахинаа алдаршсан уран бүтээлч Мэри Ли /
Mary Lee долоодугаар сард Монгол улсад маань ирэхдээ авахуулсан юм.


Тэрбээр “Гиннесийн
дэлхийн дээд амжилтууд” номд дэлхийн хамгийн холын зайн өртөөлчилсөн
морин уралдаанаар бүртгэгдсэн “Монгол Дерби - 2014” уралдаанд оролцсон
байна.

“Монгол Дерби” уралдааныг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “Адвентурист” болон Монголын “Тэнгри Холдинг” компаниуд хамтран 2009 оноос хойш зохион байгуулж байгаа билээ


“Монгол Дерби” уралдааныг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “Адвентурист” болон Монголын “Тэнгри Холдинг” компаниуд хамтран 2009 оноос хойш зохион байгуулж байгаа билээ

Энэхүү
уралдаан нь Монголын их эзэнт гүрний үеийн морин өртөөний жишгээр
өртөөлсөн хэлбэрээр явагддаг олон өдрийн уралдаан бөгөөд Монголын түүх,
соёлыг дэлхий нийтэд түгээх үндэс болдог.


Ингээд
Леди Гага тэргүүтэй алдартнуудын стилист Мэри Лигийн татуулсан Монгол эх
орныхоо нэгээхэн хэсэг болсон “гайхалтай” зургуудаас сонирхоно уу.
Дашрамд дуулгахад “Монгол Дерби” уралдааны тухай www.theadventurists.com вебсайтаас сонирхох боломжтой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







