Алдарт DYRBERG KERN-ний SHOWROOM нээлт амжилттай боллоо

DYRBERG Kern брэнд нь Gitte Dyrbeg болон Hennning Kern  гэсэн авъяас чадвар өвөрмөц сэтгэлгээгээрээ гайхагдсан хоёр залуу дизайнерын хамтын бүтээл бөгөөд 1987 онд анх байгуулагдсанаасаа хойш өдгөө дэлхийн 40 гаруй улс 2000 гаруй хотод худалдаалагдах болтлоо өргөжжээ.

Тэдний ур ухаанаас төрсөн ЭЭМЭГ БӨГЖ, БУГУЙВЧ, ЦАГ, НҮДНИЙ ШИЛ нь орчин үеийн өөртөө итгэлтэй бүх насны бүсгүйчүүдэд зориулагдсан төдийгүй гар хийцийнх учир бүтээгдэхүүн бүр нь цөөн тоогоор үйлдвэрлэгддэгээрээ онцлог.

DYRBERG/KERN-ий бүтээгдэхүүнүүд нь дизайны их гүрэн болох Дани улсын онцлогийг агуулахаас гадна орчин үеийн өнгө аясыг шингээсэн загвар хийцтэй байдаг бөгөөд тийм ч учраас дан алт мөнгөөр биш цэвэр ган болон сайжруулсан гуулиар хийгдэж, алт мөнгөөр бүрэгдсэний дараа SWAROVSKI шигтгээгээр чимэглэгддэг. Ингэснээрээ маш бат бөх болдог тул хэлбэр загвараа үл алддагаас гадна шигтгээ нь найдвартай тогтдог. Мөн алт мөнгөн бүрмэл нь тусгай аргачлалаар хийгддэг учир огт арилж хуурдаггүй сайн чанартай.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
z (203.91.118.170) 2014-11-25 12:51:09
yamar huiten hartstai bolgood budsan modeluud ve jaahan dulaahan eyeldeg bolgoj budaj boloogui umuu
(202.131.242.238) 2014-11-25 12:25:47
яммарр царай муутай хүүхнүүд вэ бүр бүх зургийг нь нэгбүрчлэн харлаа дандаа царай муутай хүүхнүүд байхий