Эерэг энергийг өөртөө үүсгэх нь

Энерги нь бясалгал хийх үед спортоор хичээллэх үед гэх мэтээр янз бүрээр цуглардаг ч хотоос зайдуу гарч цэвэр агаар хийгээд нам гүн байдалд байгалийн сайхныг ажин таашаахад хамгийн ихээр цуглардаг. Түүнчлэн дараах байдлаар цуглуулах боломжтой:



    Бүлээн устай ваннд орох нь цусны эргэлтийг сайжруулж сэргээдэг учир энерги ихээр хуримтлагддаг.

    Та хэн нэгэнтэй хамт байхдаа эерэг энерги бусдад халдварладаг гэдгийг байнга санаж явах нь зүйтэй. Жаргалтай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж аз жаргалыг мэдэр. Хүн зөвхөн сэтгэл санаагаар өөдрөг байх үедээ л эрч хүчтэй байдаг.

    Үдийн хоолондоо нүүрс ус багатай хоол ид.

    Ногоон цай зэрэг байгалийн гаралтай энергийн эх үүсвэр хэрэглэж занш.

    Аль болох эрт унтаж амар.

    Хэрвээ таны ажил үйлс бүтэмжгүй байвал та ямар нэгэн инээмсэглэх шалтаг олохыг хичээгээрэй. Инээмсэглэл таньд бэрхшээлийг давах эрч хүч хоромхон хугацаанд алддагдсан энергийг таньд нөхнө.



    Санаандаа та өөрийгөө аз жаргалтай байгаагаар өвчингүй байгаагаагаар төсөөлөн бод.

    Эерэг үгстэй ном зохиол үгс байнга харж байх.

    Цэнгэг агаарт аль болох удаан бай. Ингэснээр таны бодисын солилцоо сайжирч хорт муу энерги гадагшлах учиртай.

    Бүгдэд эерэгээр ханд. Энэ бол маш чухал. Учир нь сөрөг сэтгэл хөдлөл таны сэтгэл санааны байдалд халдварладаг.

    Урам зориг орохын тулд цоглог хөгжим сонс. Аль болох бөмбөрийн хэмнэл түргэн хүчтэй беаттэй дуу сонс.

    Нарны энергийг хангалттай авч бай.

    Дуулж байгаарай. Дуу дуулахад таны организм хүчилтөрөгчөөр дүүрдэг тул сэтгэх процесс сайжирна.

    Мөн инээд дотоод эрхтэнүүдийн массаж болдгийг санаарай.



Эцэст нь өгүүлэхэд бидний ажил үйлс бүтэмжгүй байгаа хийгээд бие сэтгэлийн зовлон зовиур юунаас үүдэлтэй вэ гэхээр бидний хуримтлуулж буй энергээс үүдэлтэй. Бид сайн энерги цуглуулах тусам бидний урагшлах зам гэрэлтэх болно. Шинжлэх ухаан  хурдацтай өсч буйн хирээр эмгүй эмчилгээг хүмүүс чухалчилж байна. Тэгвэл эмгүй эмчилгээ гэж бидний хуримтлуулах эерэг энергийн үйлчлэл юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
uran (103.229.120.88) 2014-12-03 17:53:51
zugeer l oort heregteigee endees av zaaval uguisgeh albagui shu de site_iin hamt olond ajliin amjilt husie keep going
uran (103.229.120.88) 2014-12-03 17:51:15
narnii ilch narnii tuya hund saihan energy ogdog shude yamar ch narnii tusgalgui haranhui orchind udval hunii setgel sanaa yaj oorchlogdoh bol uuniig l helj bga bh
z (103.9.88.226) 2014-12-02 13:46:21
eyreg energy soliltsono gej law doorh 2-iig heleegui bhaa
zochin (76.95.41.29) 2014-12-02 13:28:44
narnaas hun D vitamin avdag yum tgd D vitaminiig zadalj cahddag ganhan vitamin n C vitamin bdag yum The hicheneen D vitamin avaad triigee C vitamin aar zadalj chadahgui bol tgd l…
aan (194.103.194.29) 2014-12-01 21:06:01
narnaas hun energi avch chadahgui sh dee harin d-vitaminaa idevhjuulj urvaliin zadral arisan deer yavagddag ium sh deekkkkkk