7.1 жилийн ял авсан Ц.Алдармаагийн ээж хэвлэлд ханджээ

Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаад бусдын бие мах бодид хүнд гэмт санаатай учруулсан гэдэг үндэслэлээр анхан шатны шүүхээс 7 жил 10 хоногийн хорих ял оноогоод байгаа юм. Түүний ээж Д.Мандах хэвлэлд ханджээ.



"Манай Алдармаа болон Оюунтуул нарын хооронд үүссэн асуудлаар өнгөрсөн хугацаанд бид ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагад байр сууриа илэрхийлэлгүй өнөөдрийг хүрлээ. Мөрдөн байцаалтын явцад буюу хэргийг шүүхээр шийдвэрлэх хүртэл янз бүрийн зүйл ярьж болохгүй гэдэг үүднээс бид дуугуй явсан гэж ойлгож болно. Харин өчигдөр /уржигдар/ шүүх хурал болж миний охинд 7 жил 10 хоногийн хорих ял оноочихлоо. Эцсийн эцэст эгч дүү хоёр шиг байсан хүмүүс ийн байдалд хүрнэ гэж бид огт бодоогүй /уйлав/. Алдармаагийн хувьд бол Туулдаа итгэж явдаг байсан. Тэд олон жил үерхсэн. Охиныгоо би ийм хүнд ял авна гэж огт бодоогүй. Шүүхийн ял их хүндэдлээ дээ л гэж бодож байна. Бид давж заалдана. Манай өмгөөлөгч ирэх долоо хоногт давж заалдах гомдлоо өгнө.

Энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болж байсан юм. Гэтэл хууль яагаад гэнэт ингэж эргэснийг ойлгохгүй байна.

Миний охин оюутан байхдаа “Шинэ үе” продакшинд туслах жүжигчнээр ажиллаж эхэлсэн. Энэ үеэс буюу 2005-2006 оноос Оюунтуултай дотно нөхөрлөсөн. Хэнд ч хэлдэггүй зүйлээ Оюунтуулд л итгэж ярьдаг, төрсөн эгчээсээ илүү түүнтэй л дотно байсан.  “Шинэ үе” продакшныхан өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр хөдөө орон нутгаар тоглолтоор явсан юм. Тухайн үед тэд Орхон аймагт тоглолттой байсан юм билээ. Ингээд тоглолтынхоо дараа зочид буудалдаа ирээд л хоорондоо маргаад ийм зүйл болсон гэсэн. Охин маань хотод ирэхдээ энэ тухайгаа надад хэлээгүй, эгч нар нь тосч аваад л эмнэлэгт үзүүлсэн байсан. Би энэ хэргийг хоёр хоногийн дараа охиноосоо сонссон.



Миний охиныг хаалгаар гарах гэж байхад нь Оюунтуул араас нь халуун ус хийчихсэн гэсэн. Тэгээд охины маань нуруу нь түлэгдээд шөнөжин халуурч хоносон гэсэн. Ингээд өглөө нь Оюунтуулын өрөөнд ороод “Туул эгч ээ, та намайг ингээд түлчихлээ, яаж байгаа юм бэ” гэтэл Оюунтуул худлаа хэлээд бай, би ингээгүй гээд огт хүлээн зөвшөөрөхгүй байсан шиг байгаа юм. Тэгэхээр нь л охин маань уурандаа ус буцалгагчтай халуун ус байхаар нь аваад хийчихсэн юм шиг байна лээ. Тэр үед охин маань шөнөжин халуураад шоконд орчихсон байсан гэсэн. Энэ хэрэгт миний охин ч гэсэн буруутай. Би хүний хүүхдийг ганцааранг нь буруутгахгүй ээ, хэн хэнд л нь байсан асуудал.

Манай талаас бол Туулыг эмчлүүлээд өгье гэдэг хүсэлтээ удаа дараа тавьсаар ирсэн. Би хүртэл Туултай очиж уулзсан. Эмчилгээнийх нь бүх зардлыг бид өгнө. Хамгийн гол нь хэдүүлээ шүүх хурлаа буцааж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалгая. Энэ хооронд Солонгос руу эмчилгээндээ яваад ир гэж байсан юм. Манай Алдармаа хүртэл “Туул эгч ээ, би таньтай хамт Солонгос явъя” гэж байсан. Нэгэнт л эмчилгээнд явж байгаа юм чинь хамгийн сайн эмнэлэгт нь хандаад, сайхан эмчлүүлээд ирээрэй гэж би зөвлөж байсан. Тэр үедээ Туул “тэгье, тэгье” гэж байсан ч шүүх хурал болоход байдал эсрэгээрээ эргэж, миний охин хэрэгтэн болоод л үлдлээ. Үүнд бид маш их харамсаж байна. Охиныг минь хэрэгтэн болгож, ийм өндөр ял онооно гэж огт бодоогүй. Өчигдөр /уржигдар/ бид үнэхээр шоконд орсон. Ямар ч бэлтгэлгүй байсан. Ажлын цаг тарсан гэдэг үндэслэлээр биднийг охинтой маань ч уулзуулалгүй, шууд л аваад явсан. Бид охиныхоо барааг ч хараагүй үлдсэн. Зузаан хувцасыг нь ч өгч чадаагүй. Туулыг энд эмчлүүлсэн зардалд нь эхлээд 2.5 сая төгрөг, дараа нь 1.5 сая төгрөг өгсөн. Цаашид бүх эмчилгээг нь манай талаас бүрэн хариуцана гэдгээ хэлсэн байгаа. Туулыг эрүүл болгохын төлөө бид эмчилгээнийх нь зардлыг эрвийх дэрвийхээрээ л цуглуулаад өгнө шүү дээ.

Бооёо ах нь хүртэл “Анка миний дүү ухаантай шүү, Туулаасаа очоод уучлал гуй” гэдэг байсан. Миний охин Туул дээр зөндөө очдог байсан. Тэр бүхэнд нь Туул “Шүүх л шийднэ биз, шүүх л мэднэ биз” гэдэг зүйл хэлж байсан. Гэхдээ бид Туулыг шүүх дээр очоод нааштай хандах байх, эмчилгээндээ яваад хэн хэн нь эрүүл болоод нэр төрөө ч гэсэн сэргээж авна л гэж бодож байсан" гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
otgon (84.226.35.155) 2014-11-20 20:16:12
sain baitsgaanuene tuhai unshlaa bas uulee arai l denduu muuhai yum boljee ene bugdees harahad humuusinn hoorondiin ul itgeltsel deerees ni ter neg naiz zaluu gedeg ni ymar hun bnaa ter 2iin hoorond eldev yum yarisan geed bga ter zaluu yag yu yarij ene 2 iig muudaltsuulsan yum bol 3ula uulzaad yariltsaad uchraa olj bolohgui bsan yum boluu daiim baidald hurtlee negiigee tulj nuguuguu shorond hiih hurtlee boloh gej de ih haramsaltai yum ene humuusiin ard ger bul hamt olon geed ih olon hun bga shu de uunees uudeed yu heleh geed bn geheer hun hunee olj nuhurluhgui bol bas biy biydee itgehgui bol etsest ni iim baidald l hureh ni bn shu gedgiig hun bur l anhaarah heregtei yum bn Tegeed bas nas biyd hursen emegtei humuusshine ueiin jujigchid geed bga huuhnuudees yaj iim muuhai es surtahuungui baidal gardag bnzaluuchuudda ymar ulger duurial uzuulj bgan bol uneheer oilgohod berh yum Humuus mini bye biynee hundleerei
Uka (203.226.192.104) 2014-10-25 05:17:55
Aldarmaa eruul uhaantai hun mon uu
(1.75.214.24) 2014-10-23 16:14:24
Ugasa Aldarma yum chuludah hereggui bsin bishuu ooroo ehlulched dara odor n ahij orj herul higed tged sanamsargui suuj bsan hun der gent halun us deres n sanatai hiine gedeg chin hunig nadan turshid n eremdeg bolgoj tamlaj bgaagas oortsgui zodoon tsohion hideg aash avirgui iim hun 7 jil avaal biz orovdoh hereg yu bgaan sanatai uildsen gemt herege huleeh yostoi bugd l neg ih haramsaj omoorson humuus l bhin ZUW shiitgele avj gj helner bn
Zochin (27.123.214.113) 2014-10-22 15:47:20
Eejbhvnl bolhoor hvvhdee gejil taraa gehdee hiisen zvvliinhee hariutslgiig aldarmaa hvleehel yostoi oor hen hvleeh ym be
Anuujin (202.140.72.14) 2014-10-22 08:59:48
Ene tegeed tuulaas bokson yum bna shvvdeemuu zaltai hvn begehdee yunaas bolj maragsan yum be
gerel (182.160.3.183) 2014-10-21 21:09:46
harin ch baga yal avch hunii amidraliig orvongoor ni erguulsen zerleg ohinoo uhsendee umuurdug baina
zochin (150.129.143.185) 2014-10-21 20:27:23
ter zuul oor saitad tulegdsen zuragaa uzuuleed bie haruulsan bsan Huniig yaj tegej butsalsan haluun us asgaj tulj chadaj bna aa Odoo haluuraad shokond bsan gechijee eh hun uree omoorson setgel l bhdaa Ohin ur chin tiim buzar hargis bna yaj humuujuulheeree tiim araatan humuujuuldeg bnaaaa
Nadaas (85.229.14.139) 2014-10-21 14:59:09
Ur huuhdee zuv humuujuulne gedeg etseg ehiin huvid asar tom hariutslaga Ta eej hun emee hun iim zyil yariad busdad buruug uguud suuj bj bolohgyiee Durtai urdee uuraa hureheeree hun zodoj bdag tiim ohiniihoo uurlah uedee uhaanaa alddag aash aranshing n medej l bsan bj taarna Setgel zuichid handaj emchluulj bhgyi yasiin Hunii deerees zoriud butsalsan us asgaad zogsoj bgaa ohiniig tani tanii ene yariltslagiig unshaad zaza neeree l Aldarmaagiin zuv bn gehuu Ta ohinoo buruu humuujuulsen bn Uund ta ch bas buruutai
(150.129.143.237) 2014-10-21 12:29:16
negente tohirch chadaaguig l shuuh shiidsn bn huuliaraa bol iim hatuu yaltai hereg bje busdad bas surgamj uuandaa balartaj munhag hereg hiiwel ingex n bn
zochin (103.229.120.138) 2014-10-20 23:55:17
Ene eej yu yriad bgaan be Ohin ni tegeed heregten bish yu yum beHereg hiicheed yal avch bgaa hun heregten bish bdagiin bhdaata ohinoo humuujuulj chadaaguil bnatanii deerees haluun us asgaad ingeed tulegd geed huniig sanaataigaar uildehed ta ter huniigee heregten bishee gehuuulger shig yum yriad hunii durguig hurgeed bhiinsoliotoi avgai beta bas asgah yum bna l daaeh ni heer alag bol huu ni shiir alag gej ug bdagdaa