Найз залуудаа яаж зөвөөр ойлгуулах вэ?
Би 22-той эмэгтэй. Найз залуутайгаа 5 жил үерхэж байна. Гэтэл өнгөрсөн жил би жирэмсэн болсон боловч оюутан бас ажил хийдэг байсан болохоор гам алдаад 5 сартай байхдаа хүүхэд маань эндчихлээ үнэхээр хэцүү байдалд орчихлоо. Үнэхээр хэцүү юм билээ. Тэгсэн ч найз залуу маань одоо цаг арай эрт байна гаргаад дэмий гэдэг байсан ч дараа нь намайг буруутгаж хүүхдээ нэхдэг боллоо. Үнэхээр хэцүү. Хамгийг гол нь найз залуу маань энэ бүхэнд гомдоод сургуулиа төгсөөд л цэрэгт явчихсан. Гэвч энэ хугацаанд би найз залуугаасаа өөр хэн ч байхгүй мэтээр хүлээж хурдхан уулзах хүсэлтэй ямар их хүлээсэн гээч. Тэр маань их зөөлхөн. Намайг тэрнээс минь өөр ойлгох хүн хаана ч байхгүй. Найз залуугаа байхгүй 1 жилийн хугацаанд би үнэхээр хуураагүй. Би үнэхээр маш их хайртай.
Гэтэл халагдаж ирээд уулзлаа. Би маш их санасан гээч, уулзах мөчөө маш их хүлээсэн байсан. Гэтэл ирсэн өдрөө л бид 2 гадуур явж буудалд орлоо. Бэлгийн харьцаанд орсон боловч чи намайг байхгүйд хичнээн залуутай зугаацсан гэдэг байгаа. Бүр зүрх зүсэгдэх шиг л боллоо. Яагаад ингэж асуух болсоныг бодсон чинь хүүхэд маань их томорч зулбаад гарсан ч тэр үед хэвлий болоод умайн хүзүүн агшаагүй юмуу даа ташаал авч чадахгүй болсон бололтой тэгээд л намайг өчнөөн залуутай бараг өдөр шөнөгүй жаргаж явсан гэж бодож л дээ. Би яаж ойлгуулахаа мэдэхгүй. Чи намайг ойлгож мэдрэх ганц хүн тийм байж ийм зүйл хэлнэ гэж санасангүй гээд хэлчихлээ. Үнэндээ чиний хүүхэд та 2 намайг ийм болгосон гээд хэлчихвэл нөгөө л хүүхэд гээд уйлж унжих болов уу гээд тэгж хэлж чадсангүй ээ. Одоо яаж өөрийгөө ойлгуулж хамт байхаа мэдэхгүй байна. Яавал дээр вэ? Би найз залуудаа үнэхээр хайртай. Юу ч болж байсан хамт л баймаар байна…








