Хүүхэд хурхирах осолтой

Үүний хор гэм нь гэвэл:
Нэг. Амаа ангайж амьсгах: Ам хэл нь хатах, амны хөндий нь муухай үнэртэй болох, шүд нь хорхойтох байдал илэрдэг.
Хоёр. Нойр харш саадад учрах: Янз бүрээр зүүдэлж, хүйтэн хөлс гарах, шөнөдөө цочих, нойр хулжих, өдөртөө ядаргаатай ажиллах зэрэг байдал илэрнэ.
Гурав. Оюуны чадавхи болон цээжлэх чадварт нөлөөлөх: Суралцах оюун санаа нь сарниж, зан ааш нь догширно.
Дөрөв. Өсөлт бойжилт нь харшлах: биеийн өндөр болоход нөлөөлж, шувуун цээжтэй болох, шээрэн болох аюултай.
Хурхирах нь ийм муу нөлөө үзүүлдэг тухай зарим эцэг, эх буйлсыг нь авч хаяад "Нэг л огтлоод нэгмөсөн амраах" арга хэрэглэх нь зөв гэж үзэж байхад зарим эцэг, эх үүнийг эрс эсэргүүцэж байна. Анагаахын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 3-6 насны хүүхдүүдийн буйлс болон булчирхайвтар эдүүдийн дархлааны чадавхи нь тун сайн байгаа үе юм. Энэ үеэр хагалгаа хийхгүй бол сайн. Хэрэв хүүхдийн өвчний байдал даамжраад ямагт халуураад байх юм бол арга буюу буйлсын хагалгаа хийж өвчний байдлыг намдааж болно. Иймийн тул ээж та хүүхдээ эртнээс эмчлүүлж, дээр өгүүлсэн энгийн болон мэргэжлийн түвшний олон төрлийн аргыг ашиглаарай.







