Хоол хурдан иддэг хүн амархан таргалдаг

Хоолыг сайтар зажлан, аажуу тайвуу идэж хэвших хэрэгтэй. Котлет, томоохон хэрчим мах зэргийг заавал жижиглэж идээрэй. Бага порцоор аажуу идэхэд цадсан мэдрэмж амархан төрдөг. Ингэх нь ходоодны үйл ажиллагаанд ч тустай. Хоол иддэг аягаа багасга.


Болж өгвөл хоол нэмүүлэхгүй байхыг хичээ. Аажимдаа хамаа намаагүй идчихдэг зуршлаасаа сална. Ном сонин унших, телевиз үзэж байхдаа илчлэг өндөртэй чипс, амттан, гурилан бүтээгдэхүүн болон хоол идэхийн оронд лууван юмуу, нэг ширхэг алим ид.

Биеийн жинг тогтмол барих юмуу, жингээ хасахад нэг төрлийн, калори багатай хүнсний зүйлийг түлхүү хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Хэрэв жингээ хасахыг хүсэж байгаа бол өдрийн хоолныхоо цэсийг тав, зургаан порц болгон хуваах хэрэгтэй. Ингэх нь өлсөх мэдрэмжийг бууруулдаг.

Сүүний өдөр: 6-8 аяга буюу 1.5 л сүү, тараг эсвэл хоормогийг өдөрт 6 удаа уу. Энэ нь 1000 орчим калори болно.

Жимсний өдөр: 1.5 кг-аас 2,5 кг алим, лийр, чангаанз гэх мэт. Нэг эсвэл нэлээд олон төрлийн жимс хэрэглэж болно. Гэхдээ жимснээс өөр зүйл идэж болохгүй. 750-900 калори агуулна. Жин хасах үед эрүүл мэндэд чинь ямар нэгэн хор уршиг тохиолдохгүй байхаар зохион байгуулах хэрэгтэй. Жин хасах дэглэм барьсны дараагийн өдрүүдэд хэтрүүлэн идэж болохгүй. Үүнийг эс дагавал үр дүн, нөлөөгөө өгөхгүй.

Дээрхи дэглэмийг 3-7 хоног барих хэрэгтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(80.171.119.176) 2014-12-20 22:38:13
tsagaan ideegeer dagnaj boloh ch neg odor zovhon jims ideh muu bi idseer bgaad allergytei bolson alimnii allergy