Шинэ он гарахад хүслээ шивнэхэд биелдэг
Шинэ он гарахад хүслээ зөв шивнэж чадвал тухайн хүсэл биелдэг гэнэ. Ингээд 2015 он гарахад хэрхэн хүслээ зөв шивнэж, мөрөөдсөн зүйлээ биелэхийг харахад суралцая бүсгүйчүүдээ!




Зөв томъёолох. Бодол бодит гэдэг нь одоо нууц биш. Хорвоо ертөнцөд та өөрийгөө сонсгохын тулд хүслээ зөв тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл хайрыг хүсч байна гэхийн оронд өөрийн хувь тавилангаа хүсч байна, мөнгө хүсч байна биш амьдралын боломжоо дээшлүүлмээр байна гэж хүсэх хэрэгтэй.

1. Бичих. Өөрийн ирээдүйн төлөвлөгөөгөө биелэх цаг хугацаатай нь бич. Хүслээ өнгөрсөн цаг дээр бичих хэрэгтэй. Хүслийн тодорхойлолтонд биш гэсэн зүйлсийг бичиж болохгүй. Жишээ нь: 2015 оны зун гэхэд би ажилгүй баймааргүй байна гэж бичиж хэрхэвч болохгүй. Харин би 2015 оны зун гэхэд маш сайн ажилтай байх болно гэж бичих хэрэгтэй.
2. Шатаах. Хүслээ бичсэн цаасаа он гарахаас хэдхэн хормын өмнө шатаах хэрэгтэй. Дүрэм ёсоор бол оргилуун дарстай хундагандаа үнсийг нь хийж уудаг гэхдээ үнсийг салхинд хийсгэж бас болно.

3. Олуулаа тэмдэглэдэг бол. Хэрвээ гэр бүлийн хүрээнд шинэ оныг угтдаг бол хүслээ бүгд хамтдаа шивнэж болно. Бүх хүн хүслээ цаасан дээр хүслээ бичих ёстой. Тэгээд шинэ оны хамгийн эхний минутанд цонхоороо шийддэг.
4. Хүслээ галанд хэлэх. Хүслээ биелүүлэх аргуудын 1 бол лаанд хүслээ шивнэх юм. Ингэхийн тулд он гарахаас хэдэн минутын өмнө лаа авах ёстой. Дараа нь асаагаад хүслээ шивнэнэ. Тэгээд лаагаа баярын ширээндээ авчирж тавина. Он гарсны дараа түүнийгээ унтрааж болно.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







