“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны уран бүтээлчид үзэгчидтэйгээ чөлөөт ярилцлага өрнүүлнэ

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино нээлтээ хийснээсээ хойш үзэгчдийн дунд эрэлт ихтэй хэвээр байгаа билээ. Тэгвэл энэ амралтын өдөр буюу 10-р сарын 6-ны өдөр киноны уран бүтээлчид үзэгчидтэйгээ уулзах уулзалт зохион байгуулах гэж байна.

“Хувьсал” продакшны нүүр царай болсон царайлаг, авьяаслаг гурван бүсгүйчүүд маань маргааш үзэгч олонтойгоо уулзаж чөлөөт ярилцлага өрнүүлэхээс гадна дурсгалын фото зураг авахуулахаар болсон  баяртай мэдээг дуулгалаа. Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар бусад уран бүтээлчдийн хамт маргааш “Тэнгис” кинотеатрт 12.00 цагт, “Өргөө-2”  кинотеатрт 15.30 цагт, “Өргөө-1” кинотеатрт 17.30 цагт үзэгчидтэйгээ уулзахаар төлөвлөжээ.

Тайз дэлгэцийн олон сайхан дүрээрээ үзэгч түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн эрхэм уран бүтээлчид маань энэ өдөр улаан хивсэн дээрээс мэндчилэх бус урлагийн тэр л сайхан мэдрэмж, баяр хөөрийг уншигч тантай хуваалцахаар сэтгэл догдлон яваа гэнэ. “Хүлэмжийн бүсгүйчүүд”-тэй хамт уран бүтээлийн сонирхолтой яриа өрнүүлж, хамтдаа зургаа татуулах хүсэлтэй хэн бүхэнд “Тэнгис”, “Өргөө” кинотеатрын үүд нээлттэй байх юм шүү.

Бүсгүйчүүд та бүхэн ч бас тэдэнтэй санал бодлоо хуваалцан уран бүтээлчидтэй уулзан чөлөөт ярилцлага өрнүүлээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.