Өглөөдөө хавагнасан нүүртэй босч ирэхгүйн тулд!
Дандаа гэж хэлэхгүй ч яг хэрэгтэй цаг үед нүүр хавагнаж, царай дарах үе байдаг л биз дээ бүсгүйчүүдээ! Ялангуяа өглөө босоход ихээр хавагнаж хөөрхөн царай хэлбэргүй төрхөөр солигддог. Ихэнх хүмүүс хангалттай унтаж амраагүйгээс ингэдэг гэж боддог бол үгүй юм. Бид бүхний идэж буй хоол хүнснээс их шалтгаалдаг бөгөөд хамгийн гол буруутан бол НАТРИ. Тэр хэтийдэж ходоодны шүүс ихэсгэн хаван үүсгэдэг байна.

Түүнээс хэрхэн сэргийлэх вэ?
Хаван гэдэг нь эс хооронд ба биеийн хөндийнүүдэд хэвийн байх ёстой хэмжээнээс хэтэрсэн шингэн хуримтлахыг хэлнэ. Хаван нь бүх биеийг хамарсан болон хэсэг газрын 2 янз байдаг.
Натри бол ихэнх хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг эрдэс давс юм. Натри ходоодны шүүс бүрэлдэхэд нөлөө үзүүлж, бөөрөнд бодисын солилцоо явуулахад тустай. Натрийн ион биеийн эдийн коллоидыг тэлж, бие махбодод усыг саатуулдаг.
Хүний хоногийн натрийн хэрэгцээ 200-500 миллиграмм л байдаг. Гэвч бид хоол хүнснээсээ заагдсан хэмжээнээс их натри авдаг байна. Тиймээс янз бүрийн өвчний үед натрийн хэмжээгээ багасгах шаардлага урган гардаг.
Түргэн хоол, амтлагч, майонез, кетчуп, гич зэрэг сүмсэнд натри маш ихээр агуулагддаг. Хагас боловсруулсан бүтээгдэхүүн, утсан мах, загас, хиам зэргийг ч тохируулан хэрэглэхгүй бол натрийн хэмжээ ихсэх аюултай.
Зүрхний дутагдалд орсон хүмүүсийг натри их хэмжээгээр агуулагдсан хүнс хэрэглэхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Натрийг хэтрүүлбэл биед шингэн ихээр хуримтлагдаж, хөл хавагнаж, жин нэмэгдэж, амьсгаа давчиддаг байна. Тиймээс хоол хүнсээ хэрэглэх үедээ доорхи зөвлөгөөг дагах хэрэгтэй.
- Хоолны давсыг бага хэрэглэх
- Хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
- Тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ.
- Хоолоо амтлахын тулд нимбэгний шүүс, цуу, перец хэрэглэж болно.
- Ихэнх сүмс нь давс их хэмжээгээр агуулсан байдаг. Тиймээс задгай галд шарсан хоол хүнс сонгох хэрэгтэй.
- Түргэн хоол, хагас боловсруулсан бүтээгдэхүүний оронд шинэ бүтээгдэхүүн сонго.
- Самар, чипс, жигнэмэг худалдан авахдаа савлагаан дээр заагдсан мэдээллийг сайтар уншиж сонгоорой.
- Даршилсан ногоо, ногооны шүүснээс аль болох татгалзах хэрэгтэй.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







