Өвлийн улиралд гараа хэрхэн арчлах вэ

Өвлийн улиралд хүйтэн салхи, цас, мөсний хор уршигаар гарын нимгэн, мэдрэмтгий арьс маш их гэмтдэг. Харин гарын арьсаа сайртаж, хагарахаас хамгаалан, торгомсог, гөлгөр хэвээр байлгахын тулд дараах аргуудыг хэрэглээд үзээрэй.

1. 2 аяга бүлээн усыг 2 хоолны халбага ургамлын тос, 2 цайны халбага йоджуулсан давстай холино. Гараа бэлэн болсон тостой усанд дүрээд 10 минут байлгана.

2. Төмс чанахдаа усаа битгий асгаарай. Жаахан хөрөхөөр нь гараа дүрээрэй. 10 минутын дараа чиний арьс цайрч, зөөлрөх болно.

3. 1 цайны халбага цардуулыг 1 аяга буцлам халуун усаар найруулж, дараа нь бэлэн болсон шингэнийг 1 литр устай холино. Гараа 20 минут орчим дүрээрэй.

4. Эмийн сангаас хатаасан балжимгарав аваад хандлаарай (1 хоолны халбагыг 1 литр усанд). Хандны халууны хэм нь 40-42°C байх үед нь гараа дүрж, 15-20 минут байлгаад хуурай салфетка эсвэл алчуураар илүүдлийг шингээж аваад тэжээлийн тос түрхээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
hi (221.218.220.252) 2015-01-21 15:50:22
Бид Хятадын бүх хотоос Монгол руу ачаа тээвэр хямд үнээр түргэн шуурхай найдвартай хийнэ Жинчин ТрансКомпани Утас 98304871 94066060 Бээжин дэх утас 86-010-84391096