Өнөөдөр олон улсын нөхөрлөлийн өдөр

“Ард түмэн, улс орон, соёл болон хүмүүсийннөхөрлөл нь энх тайвныг хангах хүч чармайлттавих урам зориг өгч чадахын зэрэгцээсоёлын олон янз байдлыг хүндэтгэдэг нийгмүүдийн хооронд гүүр тавих боломж олгож байна” гэж баримт бичигт дурджээ.
Үүнээс гадна, янз бүрийн соёлыг хүндэтгэлтэй хүлээн авахад чиглэсэн олон нийтийн үйл ажиллагаанд залуучууд, түүний дотор ирээдүйн удирдагчдыг татан оролцуулах нь Олон улсын нөхөрлөлийн өдрийн нэг зорилт юм. Ойр хавийн хүмүүст хүлээцтэй хандаж, найрамдаж нөхөрлөхийг сурталчилахтай холбоотой арга хэмжээг одоо дэлхийн олон оронд жил бүр зохион явуулж байна. Үүнээс хойш Нөхөрлөлийн өдрийн хөтөлбөр ч ийм арга хэмжээний жагсаалтад орж байгаа юм.

НҮБ-ын батласан Олон улсын нөхөрлөлийн өдөр бол ийм төрлийн цорын ганц баяр биш гэдгийг тэмдэглэвэл зохино. Олон улсын найз нөхдийн өдрийг зургаадугаар сарын 9-нд тэмдэглэдэг болжээ.







