Сахиусан тэнгэрүүд Maroon 5 хамтлагийн шинэ клипэнд хамтдаа

Бидний хэзээний танил Maroon 5 хамтлаг дараагийн шуугианаа дэгдээхэд ойрхон байна. Тэд өнгөрсөн оны 9 дүгээр сард Animals нэртэй синглээ гаргаж сонсогч шүтэн бишрэгчдээ гайхуулаад авсан. Тус дууны клипэнд хамтлагийн гоцлол дуучин Адамын халуухан гэргий, сахиусан тэнгэрүүдийн нэг Биати принслүү тоглосон. 

Тэгвэл энэ тус хамтлагийнхан Викториа Секретийн бүхий л сахиусан тэнгэрүүдийг нэг клипэнд тоглуулан шинэ дуугаа үзэгч, сонсогчдод хүргэхээр зураг авалтандаа орсон аж. Шинэ гарах клипэнд Алессандра Амбросио, Кандис, Лили Олдриж, Адриана Лима, мэдээж Joan Smalls болон, Биати Принслүү нар оролцож байгаа юм. Клипний зураг авалт Пуэрто-Рикогийн шаргал элсэн дээр болж байна. Хэвлэлийнхний мэдээлснээр 1990-ээд онд гарч олныг шуугиулсан дуучин Жеорж Майклын "Эрх чөлөө" дууны клиптэй төстэй байж магадгүй гэнэ. Учир нь "Эрх чөлөө" дууны клипэнд 90-ээд оны шилдэг загвар өмсөгчид болох Линда Евангелиста, Кристи Турлингтон, Наоми Кэмпбелл, Синди Кроуфорд болон Татьяна Патиц нар оролцож байжээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.