Жүжигчин, СТА Т.Билгүүн: Хүн ирээдүйгээ хэлж мэдэхгүй шүү дээ

Эмэгтэй хүн гэдэг чинь хайр халамж их хүсдэг юм байна, Энэ зүйлийг нь ажил мэргэжлээсээ болоод өгч чадахгүй болохоор их гомдоллодог.


Монголын хошин урлагийн “Шинэ үе продакшн”-ы тоглолтыг үзэхээр оочир үүсгэн зогсох үзэгчид тун ч их. Тэгвэл энэ хамтлагийн залуу жүжигчид болох Ганбаа, Отгоо, Сөрөлт, Билгүүн гээд өөр өөрсдийн өнгө төрхөө хошин урлаг болох нэгэн өрх гэр бүлд  түүх болгон үлдээхээр зүтгэж буй өсөх ирээдүйтэй жүжигчдид юм. Тэгвэл тэдний  нэг болох тус хамтлагийн жүжигчин СТА Т.Билгүүнтэй ярилцлаа. Тэрээр энгийн өөрийнхөөрөө “хүмүүс намайг тайзан дээрээс хараад их дүрсгүй гэж боддог юм шиг байна лээ. Зарим хүмүүс ийм даруухай дуу цөөтэй байсан юм уу, дугараач гэдэг юм”  хэмээн тун ч хөгжилтэй яриаг өрнүүлсэн юм. Ингээд түүнтэй уран бүтээл, хувийн амьдралынх нь талаар хэсэг хором ярилцлаа.

-Таны хувьд хэзээнээс жүжигчин болохоор шийдэж урлагийн гэр бүлд хөл тавих болсон бэ гэдгийг сонирхмоор санагдлаа. 

-Намайг аравдугаар ангиа төгсөхөд манай гэрт  ямар сургуульд оруулах  уу, ямар мэргэжил эзэмшүүлэх  үү гэдэг асуулт гарч ирсэн. Миний  өвөө , эмээгээс эхлээд  гэр бүлийнхэн маань насаараа төмөр замд ажилласан хүмүүс байдаг. Тийм ч учраас намайг  төмөр замын хүн болгох хүсэлтэй байсан. Харин аав маань геологич мэргэжилтэй болохоор бас л геологич болгох санаатай л байсан байх. Гэвч гэр бүлийнхэн маань надад энэ санаануудаа огт тулгаагүй санал болгож л  хэлсэн.Харин  би өөрөө  урлаг талруугаа сонирхолтой байсан болохоор гэр бүлийнхээ саналыг хүлээж авч чадаагүй учраас СУИС-д  орж жүжигчин болно гэдэг шийдвэрийг тэр үед л гаргаж байсан. 

-Сурагч байхдаа их авьяастай нийгмийн идэвхитэй  хүүхэд байсан уу?  Урлагийн хүмүүс багаасаа нийгмийн идэвхитэй харин  хичээлдээ тааруухан хүүхдүүд  байсан гэж ярьдаг  ш дээ. Таны хувьд....


-Ямар ч авьяас байгаагүй ш дээ. /Инээв/   Манай анги чинь нөгөө гараад байдаг “Хэцүү анги” шиг л анги байсан. Тэр хэцүү ангиас ч хэцүү анги  байсан байх. Тэр “Хэцүү анги” хажууд нь харин амархан анги байсан  юм уу даа. Ямар нэгэн тэмцээн уралдаанд  огт ордоггүй хойшоо суудаг, нийгмийн идэвхигүй, их сахилгагүй хүүхдүүдтэй тийм л анги байлаа. Сурлагын хувьд онц сурдаг байсан гээд худлаа хэлчихвэл ангийнхан маань уншаад шоолох байлгүй дээ. /Инээв/

-Тэгвэл ч тааруухан сурагч байж ээ. Гэхдээ оюутан болоод хүссэн сургуульдаа ороод шилдэг нь байж чадсан гэдэгт итгэлтэй байна. Ер нь оюутан байхдаа бүтээж байсан хамгийн анхны дүр эсвэл  хамгийн анх анх тайзан дээр гарч байсан тэр дурсамжаасаа хуваалцаач? 

-Бид нарыг оюутан байхад “Театр шинэ үе” гэдэг наадмыг шинэ үе продакшнаас зохион байгуулдаг байсан. Одоо ч гэсэн жил бүр энэ наадмыг  Урлагийн сургуулиудын бүх оюутнуудын дунд ур чадварын тэмцээн болгон  зохион байгуулдаг. Энэ тэмцээнд анх ангиараа бэлдээд орж байсан үе маань хамгийн анхны урлагийн алтан босго байсан юм уу даа гэж боддог.

-“Шинэ үе продакшн”-ыг нэр төртэй авч яваа нь МУГЖ Ариунболд. Энэ хүний чадварлаг уран  ухаан дор удирдуулан яваа хүний хувьд Бооёо ахыг хэрхэн үнэлдэг вэ. Түүнийг их өндөр шаардлагатай зарчим ч хүн гэдэг юм билээ.


-Бид өвөг дээдсээсээ уламжлагдан ирсэн ахмад хүнээ хүндэтгэх ёс заншилтай ард түмэн шүү дээ. Тийм ч учраас ахмад хүний үгийг сонсож байж алдаа дутагдлаа ойлгож авдаг. Энэ бол зөвхөн хошин урлагийн энэ салбарт биш амьдрал дээр ч байж л байдаг зүйл. Миний хувьд Бооёо ахыгаа  эцгийн дайтай ах гэж боддог. Бид бүхнийг ажил, амьдрал аль алинд нь хөл алдчихвий гэж  үргэлж санаа тавьж  хэлж, зөвлөдөг. Өнөөдөр хамтлаг маань өдий зэрэгтэй явж байгаа нь энэ хүний уран ухаан. Биднийг нэг хүн шиг нэгтгэж нэг зориготой болгож чадсан хүн бол Бооёо ах. Энэ хүнээр маш их бахархдаг. 

-Таны хувьд ихэнхдээ дүрсгүй хүүхэд дүрсгүй залуугийн дүрийг их бүтээдэг. Ер нь бодит амьдрал дээр?

-Их даруухан ш дээ. Зарим хүмүүс гайхдаг юм. Ийм  даруухан дуугүй байсан юм уу юм ярилдаа гэдэг. Найз нөхдийнхөө дунд л өөрийнхөөрөө  байдаг юм шиг байна лээ шүү. /Инээв/



-Сүүлийн үед хошин урлагийн шинэ залуу хамтлаг төрөн гарах боллоо. Таны хувьд хамтлаг байгуулаад өрх тусгаарлах талаар боддог уу? 

-Одоогоор төлөвлөсөн зүйл алга.  Хүн ирээдүйгээ хэлж мэдэхгүй шүү дээ. Шинээр гарч ирсэн залуу уран бүтээлчдээ маш ихээр дэмжиж байгаа. 

-Уран бүтээл хийж байх явцад тохиолдсон хөгжилтэй дурсамжаасаа хуваалцвал. Санамсаргүй алдаа ч юм уу үгээ мартсан тохиолдол байдаг уу? 

-Үгээ мартана гэдэг, алдаа гаргана гэдэг маш том хариуцлагагүй байдал шүү дээ. Мянган зритл мөнгөө төлөөд биднийг зориод ирсэн байхад алдах эрх бидэнд байхгүй. Бид бүхэн олон өдөр тоглоод назгайрах тоглолтондоо хайнга хандах гэдэг зүйлийн эсрэг байдаг. Учир нь бидний хийж байгаа зүйл маань олон өдөр давтагдаж байгаа ч үзэхээр ирсэн үзэгчид маань өдөр бүр шинээр үзэж байгаа  хүмүүс шүү дээ. Тийм ч учраас аль болох алдаа гаргахгүйг хичээдэг. “Буруу эргэлт” киног хийж байхад өдөржин зураг аваад шөнө нь тоглолт хийгээд үүрээр жаахан нүдний хор гаргаад тэгээд өглөө ахиад л зураг авалтандаа ордог байсан. Энэ үед бид бүхэн оройны тоглолтон дээр цахилгаан сандал дээр суулгадаг номер хийж байсан юм. Тэгээд тэр тоглолтон дээр “Та нар нэг уулга алдаад зургаа даруулчих” гэж хэлдэг хэсэг байдаг л даа. Гэтэл нойргүй ядарсанаасаа болоод хэл орооцолдоод “Та нар нэг уулга авахуулаад, уулга далдаад” гээд огт хэлж чаддаггүй.Гэтэл Бооёо ах маань  манайхан их ажилтай ядарч байгаа аргагүй аргагүй гэж  хэлээд өнгөрч байсан. /Инээв/

-Олны танил байхын  сайхан бас хэцүү зүйл нь юу байдаг вэ? 

-Сайхан зүйл нь маш их л дээ. Тэрийг  хэлж баршгүй.Хамгийн эхэнд үзэгчдийн алга ташилт болон уран бүтээлийг маань үзээд  инээж байгаа тэр энерги л хамгийн их урам зоригыг өгдөг. Мөн энд тэнд явж байхад “сайн байна уу та “ гээд мэндлэхэд л надад  хангалттай санагддаг. Нэгэнт энэ мэргэжлийг эзэмшсэн хүний хувьд хэцүү гээд ч яах билээ. Нэгэнт л өөрөө энэ замыг, энэ мэргэжлийг сонгосон учраас хэцүү байсан ч оргил өөд нь алхсаар л байх болно гэж боддог. Урлагийн хүмүүсийн жаахан хүндрэлтэй асуудал нь ар гэртээ цаг зав гаргаж чаддаггүй болохоор ажил мэргэжлийг нь ойлгодог хүнтэй л гэр бүл болох ёстой юм шиг.

-Таны хувьд найз бүсгүй чинь  мэргэжлийг чинь хэр ойлгодог вэ? 

-Би чинь ганц бие шүү дээ. 

-Үгүй байх аа. Найз бүсгүйтэй гэж сонсож байсан юм байна.

-Үгүй.Үнэн үнэн. 

-Хэзээнээс хойш ганц бие болчихвоо?

-Удаж байна, удаж байна.

-Шалтгаан нь юу байна?

-Эмэгтэй хүн гэдэг чинь хайр халамж их хүсдэг юм байна. Энэ зүйлийг нь ажил мэргэжлээсээ болоод өгч чадахгүй болохоор их гомдоллодог. Тиймээс ганц бие байхын давуу тал их байна шүү дээ. Ажилтай  байхдаа ар гэрлүүгээ яараад байхгүй гол анхаарлаа ажилдаа хаячихаад байж байх чинь их сайхан юм байна. Бас  их эрх чөлөөтэй.

-Эрх чөлөөтэй гэхээр ...


-Эрх чөлөө гэдгийг шоу цэнгээн гэж ойлгож болохгүй л дээ. Жаахан гарсан цаг заваа өөрийнхөө хийхийг хүссэн зүйлд зориулаад явахаа л хэлж байгаа юм. 

-Таны хувьд залуу хүн учраас стрессээ тайлах найз нөхөдтэйгээ уулзаж шоудах үе гардаг л биз дээ.

-Мэдээж тэгэлгүй яахав. Найзуудтайгаа уулзаж хууч хөөрнө, хоол унд иднэ, бас  бүгд залуу хүмүүс юм чинь мэдээж халбага, халбага пиво ууна./Инээв/ Зуны дэлгэр цагт бол голын эрэг дээр суунгаа мах шараад мэргэжил нэгт найзуудтайгаа цаашид өөрсдийн салбартаа юу хийхийг хүсч байгаагаа бүтсэн ч бүтээгүй ч ярилцаж суух дуртай. 

-Ганц бие тэр тусмаа олны танил  жүжигчин залуугаас ямар бүсгүй таалагддаг вэ? гэдэг асуултыг асуухгүй өнгөрвөл олон бүсгүйчүүд гомдох байх гэж бодож байна.

-/Инээв/ Ер нь даруухан охид  л зүгээр санагддаг ш дээ. Эсвэл миний  нас яваад тэгээд байгаа юм уу, даруухан, ажилсаг, хоол сайн хийдэг, халамжтай эмэгтэй хүн таалагддаг. Ер нь эрэгтэй хүний ходоодоор нь дамжиж зүрхэнд нь хүрдэг гэдэг үнэн юм шиг байна лээ шүү. 

Цаг заваа гарган ярилцсан таньд баярлалаа. 

Тэрээр хожим нь хөөрхөн найз бүсгүйтээгээ эвлэрч хос шивээс хийлгэж байсан байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.126.89.199) 2015-02-09 13:04:04
85 on havitsaa baih Hairan zaluu Neg l dotno saihan medremj toruuldeg hun baisan bolohoor setgeld ih evgui baisan shuu
zochin (112.72.13.35) 2015-01-24 23:48:53
ehner 2 hvvhedtei gsn vnen yum uu
(78.53.191.72) 2015-01-24 18:21:22
neg hariult haigaad haigaad olohgui yum heden nastai hun be
(1.36.72.126) 2015-01-24 02:15:59
Hetsuu ch yumaa daa Nz busguid ni ymar hund bgaa bol
burhan (103.229.120.135) 2015-01-23 23:32:37
Taiwan amgAlan noirsdoo huni amidral ih boginhon humuse hairtai dotnii humuusdee anhaaral halamj tawij bgaarai neg l udur ywad ugcihnu humus ireeduige helj medehgui