Бүсгүй таны ажилсаг хичээнгүй зан аз жаргалын үндэс

Сүүлийн үед надад ийм бодол төрдөг болчихлоо. Аав минь “Гэрийн эзэгтэй зүгээр суувал санаанд багтамгүй их зүйл задгайрдаг юм. Чи аяндаа ойлгоно. Хэрвээ чи унтах үедээ л амсхийж сурвал хамгийн сайн хань, хамгийн сайн ээж болж чадна. Өөрөө ч аз жаргалтай болно. Зүгээр сууна гэдэг жаргал биш, ажиллаж хөдөлмөрлөнө гэдэг зовлон биш” гэж захиж сургадаг байж билээ. Энэ үг хожуу ч гэсэн орой руу минь орж байна даа.

1. Гэрт байгаа эд хогшлоо бүгдийг нь байр байранд  байлгаж хэвшээрэй. Бичиг баримт, утас, машин болон гэрийнхээ түлхүүрийг ч хүртэл.

2. Аль болох хир буртагтай хувцас хэрэглэл гэртээ байлгахгүй байхыг чармайгаарай.

3. Өглөө босонгуутаа л эд хогшлынхоо тоос шороог арчдаг дадал зуршилтай болоорой. Энэ нь ямар гайхалтай үр дүн авчирдаг гэж санана. Нэгдүгээрт дасгал хөдөлгөөн болно. Хоёрдугаарт их ажлын дараа гэртээ ирэхэд хүн цэвэрлээд өгчихсөн шиг цэвэрхэн гэр орон угтана. Аяга тавгаа тэр дор нь угааж, цэвэрлэ. Үнэндээ овоорсон бохир аяга таваг ихэнх эмэгтэйн урам зоригийг ховх сорчихдог.

4. Өөрийнхөө өнгө зүс, өмсөх хувцсандаа өдөр бүр анхаарал тавьж байгаарай. Урьд шөнө нь сэтгэл гарган бэлтгэж тавихыг хичээх хэрэгтэй.


5. Өнгө зүс төдийгүй үйлдэл, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга барил, дуу хоолойныхоо өнгийг ч орхилгүй анхаар.

 Инээх нь хүртэл эв хавгүй, хайш яайш явдалтай, хоол унд цэхэхдээ ч асгаж цутгаж, алдаж унагаад л тар нярхийсэн эмэгтэй үнэхээр ёозгүй сэтгэгдэл төрүүлдэг. Ядарснаа гайхан унтаж, унтчихаад эмх замбараагүй, бохир заваан гэрт сэрж, түүндээ түүртэн бухимдаж амьдрах таатай биш нь мэдээж. Харин өөрийгөө дайчлан санаандаа хүртэл цэгцлээд амарахад юутай сайхан. Урам зориггүй бүхэл өдөржин унтаснаас сэтгэл хангалуун нэг цаг амсхийхэд ч хангалттай амарсан шиг санагдана. Өөрийгөө, бас гэрээ, хань ижлээ гоё. Мэдээж сайхан харагдана, гэсэн ч бүү сэтгэл ханаарай, илүү сайхан, илүү гоё руу тэмүүлээрэй. Хөмсгөө сайхан засаж янзалсан бол хумсаа буд. Өөрийгөө баярлуулж үсээ ч янзал. Өөрөө өөртөө сэтгэл хэзээ ч бүү хана.  Энэ нь үнэндээ хэтэрхий их ачаалал шиг санагдах ч эмэгтэй хүн үүнээс ч илүүг амжуулах гайхалтай чадвартай байдаг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.