Насыг захирсан үзэсгэлэнт моделууд

Нас бол ердөө тоо гэсэн үгийг та хэд дахин сонссон нь үнэн. Олон хэлбэл улиг гэдэг шиг энэ үгний үнэ цэнийг та бүтэн мэдэрч бас хэрэгжүүлж чадахгүй л байна уу? Тэгвэл дахин хэлье! Нас бол иргэний үнэмлэхэн дээрх тэмдэгт. Түүний баталгаа болсон бүсгүйчүүд маш бүр маш их олон. Одоо хүргэж буй мэдээлэлд багтсан бүсгүйчүүд магадгүй эмээ нар бүгд 60 насыг хэдийнээ зооглосон гээд боддоо! Тэд нэгэн цагт тайзыг эзэгнэсэн супер моделууд. Одоо ч хэзээд бэлхэн сүр хүчтэй хэвээрээ...


Гэхдээ зөвхөн урлагийн хүмүүс залуу сайхан гоо үзэсгэлэнтэй байдаг гэж санаа амарч байгаа юм биш биз. Үгүй юм. Өөртөө хайртай, өөрийгөө хүндэлдэг эмэгтэйчүүд санасандаа хүртэл харц дээгүүр алхаж чаддаг юм. Бүр цаашилбал тэвчээр хатуужилтай, зөв атаархаж чаддаг бидний хэлдэгээр шартай хортой, сэргэлэн сүрхий бүсгүйчүүд тоглоомонд хождог юм шүү! Амьдрал ч тийм хүмүүст дуртай байдаг. Жаахан эрч хүчтэй, зоримог шийдмэг, цоглог золбоотой байгаарай Хонгорууд минь!


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.