“Нийслэлийн Гоо Охин 2014“ , “Нийслэлийн Өсвөрийн шилдэг Жентелман 2014”-гийн эзэд шалгарчээ
Нийслэлийн 375-н жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн засаг даргын тамгын газар Азийн модель агентлаг хамтран Нийслэлийн их хотын соёлтой залуус бэлтгэх төслийн хүрээнд “Нийслэлийн Гоо Охин 2014“ , “Нийслэлийн Өсвөрийн шилдэг Жентелман 2014” ийг шалгаруулах анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрллөө. Азийн модель агентлагын мэргэжлийн багш нар Дорнод , Дорноговь, Өмнөговь , Эрдэнэт , Архангай , Өвөрхангай , Налайх , Аймаг хотуудад төслийн хүрээнд сургалт шалгаруулалтыг хийж ирсэн. Тэмцээн нийслэл хотод оршин үйл ажиллагаагаа явуулдаг бүхий л ЕБС-н ахлах ангийн хүүхдүүд дунд болон 16-19 насныханы дунд зохион байгуулагдсан байна.

Тэмцээний Тэргүүн байр ”Нийслэлийн Гоо охин 2014” тэмцээний титэмийн эзэнээр 1-р сургуулийн 10б ангийн сурагч Жавхлан овогтой Мөнгөнцацралт , дэд байр титэмийн эзэн Модель Гоо охиноор Н. Мишээлт , Өсөх ирээдүйтэй Шилдэг гоо охин шагналын эзэнээр Байгалмаа, Авьяаслаг Гоо охин Отгонням , Фото Гоо охин Хулан нар шаргарчээ. Мөн тэмцээний тэргүүн байр “ Нийслэлийн Өсвөрийн шилдэг Жентелман” хөвгүүнээр Жавхлан , Өсөх ирээдүйтэй Модель Мандахбаяр, Шилдэг илтгэгч жентелман Мөнх Од , Авьяаслаг Жентелман хөвгүүнээр Сугарсүх, фото жентелманээр Мөнхжаргал нар тус тус тодорчээ. Шилдэг залуус Нийслэлийн хотынхоо соёлыг өсвөрийнхөндөө сурталчилан ажиллах хүндтэй үүрэг хүлээн ажиллах аж . Энэхүү тэмцээн уламжлал болгон зохион байгуулагдахаар болжээ.







