Хөгжмийн урлагийнхан бүтэн жилийн хөдөлмөрөө алдаршуулж өндөрлөлөө

Яг одоо Лос Анжелост халуухан шөнө үргэлжилж байна. Харин манай улсад ажлын шинэ 7 хоног эхэлж ажилсаг зөгийнүүд минь зав чөлөөгүй хөдөлмөрлөцгөөж байна. Тэгвэл ажилаа хийнгээ дэлхийн мэдээ мэдээлэлтэй та бүхнийгээ хөл нийлүүлэхийг хүслээ...Алдарт Грэммийн ёслолтой хамт байсан уншигчиддаа баярлалаа. Энэ жилийн Грэммийн наадам баяр хөөр, инээд баясал, сэтгэл догдлолоор дүүрэн тун амжилттай болж өнгөрлөө. Дараа дараа ч та бүхэнтомоохон арга хэмжээг цаг тухайд нь сайттайгаа хамт хүлээн аваарай!



Харин одоо Грэммийн шилдгүүдийг алдаршуулж байна...


“Грэмми авардс”-ийн 57 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын “Стаплес Центр”-т болж байна. “Грэмми” шагнал гардуулах наадамд энэ жил нийт 83 номинацид шилдгүүдийг тодруулсан юм..

Энэ жилийн шилдэг шинэ уран бүтээлчээр шалгарсан Сэм Смит “In the Lonely Hour” цомгоороо шилдэг поп цомгийн шагналыг хүртсэн байна.

Шилдэг соло поп тоглолтын эзнээр Фаррелл Уильямс /Happy/ тодорсон бол шилдэг хамтлаг, дуо поп тоглолтын төрөлд “A Great Big World” хамтлаг, Кристина Агулера нарын хамтарсан "Say Something" шалгараад байна.

Шилдэг рэп уран бүтээлчээр Кендрик Ламар, рэп цомгоор Эминемийн “The Marshall Mathers LP2” цомог шалгарав.

“R&B” урсгалын шилдэг дуугаар “Drunk In Love” дуу шалгарч, Бейонси, Жейзи нар Грэмми гардлаа. Харин шилдэг “R&B” цомгоор Тони Брэкстон, Кенни Эдмондс нарын “Love, Marriage & Divorce” шалгарчээ.

“Dance” хөгжмийн төрөлд шилдгээр “Clean Bandit” хамтлагийн Жесс Глиннтэй хамтарсан “Rather Be” дуу, цомгоор “Aphex Twin”-ий “Syro” тус тус шалгарлаа. “Кантри” урсгалын шилдэг цомгоор Миранда Ламбертын “Platinum” нэрлэгдээд байна.

Шилдэг комеди цомгийн эзнээр “хачин Эл” Янковикийн “Mandatory Fun” тодорчээ. Шилдэг хөгжмийн продюссероор Макс Мартин тодорсон байна.

Шилдэг поп тоглолт- Паррел Уиллиамсын “Happy”
Шилдэг шинэ залуу дуучин- Сэм Смит
Шилдэг рок тоглолт- Жэк Уайтын “Lazaretto”
Шилдэг рок дуу- Хэйли Уиллиамс, Тэйлор Уорк “Ain"t It Fun”
Шилдэг рок цомог- Бэк "Morning Phase"
Шилдэг R&B тоглолт- Жэй Зи, Бионсе “Drunk In Love”
Шилдэг R&B цомог- Тони Брэкстон, Бэйбифэйс “Love, Marriage & Divorce”
Шилдэг рэп дуу- K. Duckworth & C. Smith- “I”
Шилдэг рэп цомог- Эминем “The Marshall Mathers LP2”
Шилдэг кантри дуу- Глен Кампбелл, Жулиан Рэймонд “I"m Not Gonna Miss You” тодроод байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.