Хөл хүнд Мила Кунис

Хар хун кинонд эсрэг бүтээхээсээ өмнө манай үзэгчдэд төдийлөн танигдаагүй байсан жүжигчин Мила Кунис төрөх тун дөхсөн бололтой.

Олон дэлгэнцийн бүтээлийг өөрийн болгосон жүжигчин Эштон Катчер 2012 оны хүсэмжит эмэгтэйгээр шалгарсан Мила Кунисыг эхнэрээ болгосон билээ. Тэд удахгүй ээж аав болох гэж байгаа бөгөөд энэ нь тэдний анхных нь хүүхэд юм.

Мила өмнө та бидний сайн мэдэх “Гэртээ ганцаараа” киноны Макаулай Калкинтай удаан хугацааны туршид үерхэж байгаад салсан бол жүжигчин, телевизийн шоуны хөтлөгч Эштон Деми Моуртай хамтран амьдарч байгаад салсан билээ.

Жүжигчин Мила Кунис хөл хүнд болсноосоо хойш төдийлөн олны өмнө гарахаа болсон. Энэ удаад тэрээр биед эвтэйхэн ретуз, нимгэн майк өмссөн нь папараццичдын дуранд ийнхүү буужээ.

Зурагнаас харахад жүжигчид маань шинэ хүнтэйгээ уулзах мөч тун дөхсөн бололтой
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.