Зургаан настай уран бүтээлч мөнгөө өнчин, ядуу хүүхдүүдэд хандивлажээ


3Зургаан настай Герман хүү өнчин, ядуу хүүхдүүдэд туслахаар бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ. “Бид бусад хүмүүсийн амьдралыг анзаарч харж байх ёстой. Ингэж байж бид бусдад үлгэр дууриал болж, амьдралыг нь сайжруулна” хэмээн зургаан настай Пол Жюль Батлер ярьж байна. Полын зурагнууд тус бүр нь 210 еврогийн үнэ хүрэх бөгөөд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг голчлон шүүмжилдэг юм.

Тэрээр өвлийн хүйтэнд хоргодох байранд өлсөж, даарч буй Сири хүүхдүүдийн тухай Юнисеф байгууллагын нэвтрүүлгийг үзээд бусдад туслахаар шийдсэн байна. Полын насны хүүхдүүд зайрмаг, чихрэнд дурлаж байхад тэрбээр шашин, яс үндсээр гадуурхах явдал, ажилгүйдэл, ядуурлын төлөө санаа зовнидог ажээ. Пол зураг зурахыг бие дааж сурсан гэнэ. 


11

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.