Дархлаа дэмжих ургамлын гаралтай 5 хүнсний бүтээгдэхүүн


1.Сармис, сонгино

617944f9-6a5e-4c88-aa26-c0b45e6e760c.jpg

Сармис нь хүний биед хэрэгцээт амин дэмээр баялаг бөгөөд зүрхний элдэв эмгэг болон ходоод гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлэх тэргүүтэй онцгой ач тустай хүнсний ургамал билээ. Өдөр бүр хамгийн багадаа ядаж нэг хумс сармисыг тогтмол хэрэглээд байхад таны биеийн өвчин эсэргүүцэх буюу бактерийн эсрэг дархлаа тогтож, биеэс хортой бодисыг гадагшлуулах шилмэл үйлчилгээг үзүүлдэг байна.

2. Амтат чинжүү

bf44586e-c3f0-4f76-beb7-4e6f4adf45f1.jpg

Мексик болон Америкт ургуулж эхэлсэн амтат чинжүү нь амин дэмийн баялаг бүтээгдэхүүн юм. Дэлхий дээр Мексик, Хятад улсууд нь амтат чинжүү тариалалт, нийлүүлэлтээрээ тэргүүлдэг бөгөөд улаан, ногоон, улбар шар өнгийн амтат чинжүүнүүд амин дэм “С”-гээр нэн баялаг ажээ. Томхон хэмжээтэй нэг амтат чинжүүнд 209 мг “С” амин дэм агуулагдах ба энэ нь дундаж хэмжээтэй нимбэгэнд байх “С” амин дэмийн агууламжаас даруй 3 дахин их гэсэн үг юм.

3. Мөөг

faadbb46-f7c9-4365-88a3-ec4c086c44a3.jpg

Байгалийн хосгүй бүтээл болох “мөөг”-ийг хэдэн зууны туршид дэлхий дахин ахуйн болон анагаах зориулалтын аль алинаар нь түлхүү хэрэглэсээр иржээ. Мөөгөнд агуулагдах “cytokine”, “polysaccharide” зэрэг бодисууд нь дархлааг дэмжиж, аливаа өвчнийг эсэргүүцэх чадварыг тэтгэгчид тул хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй ажээ.

4.Шөл

ee32a8d5-fe78-49aa-b46b-22ea42761593.jpg

Илчлэг багатай атлаа санаанд багтамгүй шидтэй гэх энэхүү хоолыг эртнээс ханиад томууг анагаахад ардын уламжлалт эмчилгээний арга болгон хэрэглэсээр иржээ. Шинэхэн чанасан тахианы шөлийг халуун дээр нь уухад шархирч байсан хамрын өвчин, гоожиж байсан шингэн нус татраад ирэхийг нэгэн судалгаанд онцолжээ. Ялангуяа тахианы шөлөнд халуун ногоо, сармис сонгино нэмж зооглох нь шөлний анагаах шидийг үлэмж нэмэгдүүлдэг байна. Мөн тахианы махаа ястай нь чанах нь шөлөн дэх кальцийн агууламжийг нэмж өгдөг ажээ.

5. Ногоон цай

b7a2d204-a8a6-4d6b-b465-5b1f59da95f5.jpg

Цайны олон төрөл, тэр дундаа ногоон цай нь бодисын солилцоог сайжруулж, ходоод гэдсийг цэвэрлэхэд нэн тустай гэлцдэг. Дэлхий дээр цайны зургаан төрөл байх ба үүнээс та бидний өдөр тутам хэрэглэдэг байхуу цайг хар буюу улаан цайны төрөлд авч үзэхийн сацуу ногоон цайны нэгэн адил биеийн эд эсийг гэмтээгч чөлөөт радикалуудыг устгаж, биеийн өвчин эсэргүүцэх дархлалын тогтолцоог дэмжиж өгдөг байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.