Нөхөртөө загнуулдаг бүсгүйчүүдийн 5 сул тал

1.Ханиа хэтэрхий их хайрладаг
Бүсгүйчүүд эрчүүдийн хойноос маш их гүйсний эцэст гэр бүл болох ихэнх тохиолдолд дээрх сул тал илэрнэ. Тэд маш их хичээл зүтгэлээр өөрийн болгосон түүнийгээ алдахгүйн тулд маш их хайрладаг. Үүнээсээ болоод нөхрийгөө “эрх хүүхэд” мэт болгож хэлсэн үг бүрийг нь дагаж, хүссэн хүсэлт бүхнийг нь биелүүлсээр байдаг. Ингэснээр он жил өнгөрөх тусам хань тань өөртөө хэт бардам нэгэн болж хувирна. Цаашлаад түүний буруу гэж үзсэн зүйлийг та хийсэн тохиолдолд учирлаж хэлэхийн оронд яг л “дарга цэрэг”-тэйгээ харьцаж байгаа мэт л авирлах болно. Тиймээс эмэгтэй хүний ихэмсэг байдлаа хэзээ ч гээж болохгүй шүү бүсгүй минь.
2.Өөртөө итгэлгүй байдал
Хэрвээ ханьтайгаа ямар нэг асуудал дээр санал зөрөлдөж буй тохиолдолд өөрийнхөө шийдвэрт үнэнч байгаарай. Бүү бууж өг. Эхнээсээ гардуулсан тохиолдолд цаашид ялагч нь байнга нөхөр тань байх болно.
3.Ухаан муутай
Амьдралд эхнэр нөхөр ам зөрөлдөх, муудалцах асуудал бишгүй л гарна. Харин байнга нөхөртөө загнуулаад яваад байж болохгүй. Ухаан муутай загнаж бодлогогүй үг хэлж, тэнэг үйлдэл хийхээс болгоомжил. Ингэснээр хань тань таныг “ухаан муутай” гэсэн бодол үнэлэмжийг дотроо тээх болно. Харин түүний оронд сэргэлэн байгаарай бүсгүй минь. Хэрэв загнуулах үйлдэл хийчихвэл нэг бол өөрийнхөө бурууг мэдэж буйгаа илэрхийл, үгүй бол өөрийгөө буруутгахгүй байх ямар нэгэн арга ухаан сийлж, арга хэмжээг газар дээр нь ав.

4.Золиос бүү бол
Гэр бүлийн ямар нэг хэрүүл маргаан үүсэхэд бүсгүй та өөрийгөө бүү золиос болгоорой. Хэрвээ гэр бүл, үр хүүхдийнхээ амар амгалан байдлын төлөө хэмээн нөхрийнхөө хэрцгий авирийг дуугүй өнгөрөөд байх юм бол асуудал улам лавширч юм бүхэн дээр нөхөр тань таныг буруутгах гэж оролдох болно.
5.Төгс байх гэж бүү хичээ
Анхнаасаа муу зангаа нөхөртөө таниулж хамтран засах арга замыг эрж хай. Хань тань таныг “тийм биш” гэж бодож явтал хожим хойно илрэх юм бол түүний урам хугарах болно. Ингэснээр таны үнэлэмж буурах магадлал их. Асуудал үүсэх бүрт таны муу зан гогцоо болж дэгээнд нь та зүүгдэх болно. Үүнээс сэргийлэх арга нь өөрт байгаа авъяас чадвараа дайчилж ханиараа бахархуулах, үнэлэгдэх зүйлээ өөрөө олж хөгжүүл.







