Алслагдсан 14 чиглэлийн автобус 06.35 цагт явна


Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатарт ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамжийн дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн хичээллэх цагийг 07:40 , цэцэрлэг 08:00, төрийн бүх байгууллагууд 08:30 цаг болгосон. Цагийн хуваарийн дээрх өөрчлөлтийг ирэх даваа гаригаас мөрдөж эхлэхтэй холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулж, өөрчлөлт оруулжээ.

Алсагдсан 14 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулж, өөрчлөлт оруулжээ

Мөн шаардлагатай тохиолдолд иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн холбогдох судалгаа, тооцооллыг  хийж зарим чиглэлүүдийн эх авалтын цагийг өөрчлөх боломжтой гэж нийслэлийн Тээврийн газраасмэдээллээ.


 

Түлхүүр үг:
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.