ОРЦ:
-Улаан ногоон чинжүү – 400гр
-Лууван /том байвал зүгээр/ - 400гр
-Дугуй сонгино – 300гр
-Давс 2-3 х/х
-Элсэн чихэр – 50гр
-Уксус – 4-5 дусал
-Хар перец нунтаг
-Сармис 5 хумс
-Лаврын навч 3-4ш
-Ургамлын тос 100-200мл
Эд бүгд нийлээд 500г - аар 10 сав болно. Өөрийн хэмжээгээр хий
Бүх ногоогоо цэвэрлээд чинжүү, сонгино, лууванг нимгэн савхан урт хэлбэртэй хэрчинэ. Сармисыг жижиг хавтгай хэрчинэ.

Үүний дараа хайруулын тавганд тосоо халаагаад бүх амтлагч болон сонгино
сармисаа нэмээд хуурна. Дараа нь ногоонуудаа нэмж өгнө. Дунд гал дээр
15-20 минут ногоогоо хуураад болгоно.

Салат хийх шилээ жигнэж ариутгасны дараа бэлэн болсон ногоогоо
ариутгасан шилэндээ хийгээд сайтар таглана. Удаан хадгалах хэрэгтэй бол
шилтэй салатаа 15-20 минут халуун ууранд жигнээд хөргөнө.
Хоолны хачир, салат гээд төрөл бүрээр амталж идээрэй.









