Шинэ залуу жүжигчин Дакота Джонсонг танилцуулж байна

Саяхан болж өнгөрсөн 87 дахь Оскарын шагнал гардуулах ёслолд ихээхэн шуугиан дэгдээсэн “Fifty Shades of the Grey” киноны гол дүрийн эмэгтэй жүжигчин, загвар өмсөгч Дакота Джонсоныг танилцуулж байна. Өдгөө 26 настай үзэсгэлэнт бүсгүй маань алдарт жүжигчид болох Дон Джонсон болон Мелани Гриффит нарын охин юм байна. 

Түүний жүжигчний карьер 1999 оноос эхэлсэн ба өөрийн ээж Мелани Гриффиттэй хамт “Crazy in Alabama” кинонд тоглосон аж. Түүнд 2010 оноос хойш жил алгасалгүй маш олон киноны санал ирсэн ба хамгийн их шуугиан дэгдээсэн нь энэ онд нээлтээ хийж буй “Fifty shades of the Grey” юм. “Fifty Shades of the Grey” нь түүний тоглосон кинонуудаас хамгийн их эротик хэсгүүд орсон кино юм.


Харин загвар өмсөгчийн карьераар 2006 онд “IMG MODEL” загварын агентлагт орсон ба 2009 онд Австралийн богино хэмжээний загварын шоунд “Манго” брэндийн моделиор амжилттай оролцож байжээ. Үзэсгэлэнт бүсгүйн хувийн амьдралын хувьд өмнө нь хөгжимчин Ноа Грейтэй дотно харилцаатай байсан бөгөөд хожим жүжигчин Жордан Мастерсон болон рок хамтлагийн дуучин Маттев Хиттэй нэр холбогдож байсан юм.

Дашрамд дурьдахад тэрээр энэ онд дахин хоёр томоохон дэлгэцийн бүтээлд тоглох гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Билгүүдэй (103.26.194.83) 2015-03-04 00:19:54
таалагдлааДолгорсүрэн ер нь сайн сэтгүүлч юмаа
uugii (202.179.11.30) 2015-03-03 20:14:42
сайхан бичжээ мундаг