Өнөөдөр бол бүх цаг үеийн хамгийн гайхалтай жүжигчин Леонар До Киапрогийн төрсөн өдөр
Бүх цаг үеийн гайхалтай жүжигчин, хүсэмжит залуу Леонардо Вильгельм Ди Каприогийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр мөн энэ онд "Ревенант" кинонд бүтээсэн дүрээрээ анхны Оскарын шагналаа хүртсэн.

Леонардо Вильгельм Ди Каприо нь1974 оны арваннэгдүгээр сарын 11-нд АНУ-ын Лос-Анжелос хотноо мэндэлжээ. Тэрбээр Америкийн жүжигчин, продюссер. Алтан бөмбөрцөгт найман удаа нэр дэвшиж байснаас "Нисгэгч" (2004) кинонд онгоцны нэрт загвар зохион бүтээгч Ховард Хьюзийн дүрийг бүтээж хүртсэн юм.

Ди Каприо 1984-1993 оны хооронд Америкчуудыг байлдан дагуулж байсан Санта Барбара болон Өсөлтийн өвчин телесериалуудад тоглож жүжигчиний замналаа эхлүүлсэн бөгөөд "Хүүгийн амьдрал" (1993) киногоороо нилээд алдаршжээ. Түүний дараа туслах дүрийг "Гилберт Грэйпийнхэн" (1993) болон "Марвины өрөө" (1996), гол дүрийг "Сагсан бөмбөгийн өврийн дэвтэр" (1995) болон "Ромео + Жульетта" (1996) кинонуудад тус тус бүтээж улмаар Жэймс Камероны "Титаник" (1997) кинонд тоглож дэлхий дахинд нэр алдар нь түгсэн юм.

2000 оноос хойшхи жилүүдэд Ди Каприо "Чаддаг юм бол бариарай" (2002), "Нью-Йоркийн дээрэмчид" (2002), "Нисгэгч", "Цуст алмааз" (2006), "Тэрсүүд үзэлтэн" (2006) болон "Өөрчлөлтийн зам" (2008) кинонуудын гол дүрд тогложээ. Сүүлд тэрээр "Хараагдсан арал" (2010) болон "Оршил" (2010) зэрэг тайлагдашгүй нууцад нэвтэрсэн сэтгэхүйн аймшгийн кинонуудад тоглосон билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.