Коктейль хэрхэн үүссэн бэ?

Амтлаг, өнгө үзэмжтэй коктейль хэмээх алкохолны төрлийн энэ ундааг хэн, хэзээ зохиосон нь тодорхойгүй байдаг ч нэгэн сонирхолтой түүх байдаг аж.
1770 онд Нью-Йоркоос холгүйхэн байдаг нэгэн уушийн газрын эзэн эрийн бүхнээс илүү хайрладаг азарган тахиа нь алга болчихжээ. Ингээд түүнийг нь олж өгсөн хүнд хосгүй сайхан төрсөн ганц охиноо эхнэр болгон өгнө хэмээн ам гарсан гэнэ. Удалгүй армийн нэгэн офицер алдагдсан амьтныг нь олж өгсөн бөгөөд мэдээж тахианы “сүүл” болж өөрөө хүргэн болохоор дагалдан иржээ.

“Ам алдсан бол барьж болдоггүй хойно яая гэхэв” гээд уушийн газрын эзэн нь тэр даруйд нь тахиаг дагаж ирсэн хүргэн хүүгээ хүлээн авахаар болсон байна. Харин эцгийнхээ уушийн газар ажилладаг байсан охин нь энэ гэнэтийн явдлаас болоод сэтгэл нь ихэд хөдөлж, балмагдсан тул нэг хэсэгтээ л үйлчлүүлэгчдийнхээ захиалсан уух зүйлсийг хольж хутган мунгинадаг болсон аж. Үүнээс хойш “холимог ундаа”-г коктейль (cock tail- тахианы сүүл) гэж нэрлэх болжээ.
Сонирхуулахад, дэлхийд нэг номерийн хамгийн алдартай коктейль бол “Цуст Мерри” буюу “Bloody Maria” бөгөөд найрлагандаа нимбэгний шүүс, “вустер” болон “Табаско”-гийн соус, текила дарс ордог байна. Харин хамгийн энгийн гэрийн аргаар бэлдэе гэвэл улаан лоолийн шүүсийг цэвэр архи,мөстэй хольж хэрэглэж болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Билгүүдэй
(103.26.194.83)
2015-03-04 00:26:38
сайхан мэдээ байна
0
0
0
Хариулах





