Хуруундаа зүүсэн бөгж бүхэн утга учиртай
Бөгж гоёл төдийхөн зүйл биш юм. Хуруундаа зүүсэн бөгж бүхэн өөр өөрийн утга, билэгдэлийг агуулж байдаг. Бөгж нь арга билгийн ухаан агаад хүн янз бүрийн эрчим хүчний урсгалыг гараараа, алгаараа авдаг, мөн урсган гаргадаг. Тиймээс аль хуруундаа бөгж зүүх вэ гэдэг нь тухайн хүндээ тун ая холбогдолтой юм.
Чигчий хуруу буюу чигчий бүүвэй
Хэрвээ та чигчий хуруундаа бөгж зүүдэг бол энэ нь их олон утгыг агуулдаг. Зүүн гарын чигчийд задгай бөгж зүүвэл эд буян тогтохгүй гарч явдаг гэж үздэг. Тиймээс хоосрохын шинж болох тул заавал битүү бөгжийг чигчийндээ эүүдэг юм байна. Эрхий хуруунд амтай бөгж зүүсэн бол зүүн гарынхаа чигчий хуруунд битүү бөгж заавал зүүдэг бөгөөд энэ нь зөв гараар орсон эд баялгаа тогтоон хураах бэлэгдлийг агуулдаг хэмээн монголчууд үздэг. Мөн чигчий хуруунд хүний амь байдаг бөгөөд өвдөх, муу зүүд зөн мэдрэгдвэл сэжиг цээрийг арилгах зорилгоор энэ хуруунда бөгж зүүдэг байна. Мөн зүүн гарын чигчий хуруунд зүүсэн бөгж мөнгө тогтоодог гэдэг.
Харин цагийн эрдэмтэдийн судалгаагаар чигчий хуруундаа бөгж зүүсэн хүмүүс ихэвчлэн урлагийн хүмүүс байдаг бөгөөд урлагийн авьяастай, мэдрэмжтэй, бусдаас содон мэдрэмжтэй хүмүүс байдаг аж. Марлен Дитрих л гэхэд энэ хуруундаа бөгж зүүхийг эрхэмлэдэг байжээ.

Ядам хуруу буюу дугар зайсан
Ядам хуруугаар хүний цогцсон биений буюу араатан араншингийн эрчим хүч ялгарч байдаг байна. Энэ сэрэхүйг унтраан зөвхөн зөн билгээр холбогдохыг үндэс болгож эхнэр, нөхрүүд ядам хуруундаа бөгж зүүдэг ажээ. Гэрлэсэн эмэгтэй хүн баруун гар ядам хуруундаа харин эрэгтэй зүүн гарын ядам хуруундаа бөгжөө зүүх бөгөөд бэлбэсэн бол эрэгтэй нь баруун гартаа, эмэгтэй зүүн гартаа сольж зүүдэг уламжлалтай. Эртний Египтүүд энэхүү ядам хуруу нь зүрхэнд хүрэх хайрын судал эхэлдэг гэж үздэг.

Дунд хуруу буюу дунд ноён
Дунд хуруу зөв энергийг тэгшилж өгдөг бөгөөд тэгш хэмээ хадгалах үүднээс дунд хуруундаа бөгж зүүдэг ажээ. Дунд хуруундаа зүүх хамгийн сайн гэж хөгшчүүл хэлэх нь бий. Өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлдэг бөгөөд дулаан, эерэг энергийг ялгаруулж байдаг.

Долоовор хуруу буюу эмч домч
Зүүн гарын долоовор хуруундаа бөгж зүүх нь уй гашуу хагацал, таагүй зүйл болсныг илэрхийлдэг. Мөн хүний сэтгэлийг тогтворгүй хөнгөн болгодог гэж үздэг байна.
Харин баруун гарын долоовор хуруунд зүүсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хүндэтгэхийн илэрхийлэл болдог. Бэлбэсэн хүн долоовор хуруундаа бөгж зүүдэг. Зөвхөн эр нөхөр, эхнэрээ алдсан хүнийг л бэлбэсэн гэж хэлдэггүй бөгөөд хүүхэд тогтдоггүй, эцэг, эх нь ойрхон нас барсан тохиолдолд үхлийн үүдийг хаана хэмээн долоовор хуруундаа бөгж зүүдэг уламжлалтай.

Эрхий хуруу буюу эрхий мэргэн
Зүүн гарын эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү илэрхийлдэг байна. Ялангуяа эрэгтэй хүний эрх мэдэл, хөрөнгө чинээ, өөртөө итгэх итгэлийг харуулдаг гэж үзжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






