Пицца захиалж гэр бүлийн хүчирхийллийг илчилжээ

АНУ-д гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн бүсгүй пицца захиалах нэрээр 911 буюу цагдаагийн газар руу утасдаж аюулаас сэргийлж чаджээ.

Нэгэн бүсгүй цагдаагийн газар руу залгаж “Том пепперони пицца захиалъя” гэсэн байна.

Энэхүү ярианы бичлэгийг сийрүүлье.

-911 сонсож байна, танд юу тохиолдов?

-Би пицца захиалах гэсэн юм.

-Хатагтай, Та 911 рүү холбогдсон байна.

-Тийм ээ, би мэдэж байна. Би тал нь мөөг, чинжүүтэй том пепперони пицца захиалмаар байна.

-Хмм… Уучлаарай, та 911-тэй холбогдсоноо мэдэж байна уу?

-За, пицца аль хэр удаж ирэх вэ?

-Ок, бүсгүй. Наана чинь бүх юм зүгээр үү. Танд яаралтай тусламж хэрэгтэй болоо юу?

-Тийм ээ.

-Тантай хамт өөр хэн нэгэн байгаа болохоор та энэ талаар ярьж чадахгүй байна уу?

-Тийм ээ, яг зөв. Пицца аль хэр удаж ирэх вэ?

-Таны байгаа газраас нэг км-ийн зайд манай ажилтан явж байгаа. Танай байранд ямар нэг зэвсэг байгаа юу?

-Үгүй.

-Та утсаа барьж байгаарай?

-Үгүй. Хүлээж байя, баяртай.

Бүсгүйтэй ярилцсан цагдаагийн ажилтан хаанаас ярьсныг шууд тогтоож, цагдаа нар хаягаар нь очиход бүсгүй согтуу найз залуудаа зодуулж байжээ.

Тэрээр пицца захиалах гэж “түр чөлөө авч” залгасан аж. Улмаар найз залууг нь саатуулан авч явсан байна.

“Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага өгөхийн тулд ийм арга хэрэглэсэн нь их ухаалаг алхам болсон. 911-ийн хамгийн мартагдахаагүй дуудлагын нэг байлаа” хэмээн цагдаагийн шуурхай албаны жижүүр ярьжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
saikhanaa (181.61.120.126) 2015-03-21 04:38:28
manaid bol ***** geel utsaa tasdah baih daa
dsol (202.70.46.205) 2015-03-06 16:47:11
102luu zalgawal bitgii utsaar toglood bai Shuud shorond suulgana shvv Tgd tas
(122.201.21.71) 2015-03-06 08:41:28
uursduu ger bvlee hvchirhiildegshdee my nuhur l lab bainga hvvgee zodoj huudug hervvl ih hiideg deer n banzal odoo salj sanaa amarlaa
Kkkk (202.70.40.246) 2015-03-05 17:24:22
Манай цагдаа нарын дотор ингэж сэргэгээр ойлгож ирэх хүн яг байгаа юу Дуудлагын утсан дээр суудаг хүмүүсээ иймэрхүү байдлаар бэлтгэдэг юм болов уу Мангарууд хуурамч дуудлага дээх давхиж оччихоод харин жинхэнэ дуудлагыг нь анзаарахгүй битгий тоглоод бай гээд л очихгүй байсаар гэмт хэрэгтнүүдэд туслаж мэдэх хүмүүс их бий дээ Бараг ихэнх нь өөрсдөө хүчирхийлэгчид байгаа даа
mmm (150.129.143.173) 2015-03-05 14:39:06
Zoduulj bga bol pizza zahialahtaigaa l yum DA
Zochin (202.179.11.34) 2015-03-05 13:08:55
Muu olon tsagdaanuudin dund saihaan setgeltei tsoon hohirch suugaa bh da Mongolin tsagdaa gej
zochin (202.179.11.34) 2015-03-05 13:06:23
Манай Монголын ихэнх их зантай цагдаа энийг ингэж ухаалгаар хүлээж авах эсэхэд эргэлзэж байна
ииии (202.70.46.202) 2015-03-04 22:21:07
Хэлээд ч ирэхгүймюм байна лээ гэо бүлийн асуудал гээд
Zochin (182.160.45.64) 2015-03-04 20:53:40
tiishde manaihan bol shuud zagnaad taslah blgvtiimdee ch end tend hvn hvchirhiileld urtuj vhseer bgaa ni haramsaltai
Kkk (112.72.13.235) 2015-03-04 20:19:56
manaihan bol uuduus ni bitgii toglood bai gd taslana daa