Өнөөдөр усаа хэмнэх өдөр

Жил бүрийн энэ өдрийг бид бүхний амин хэрэглээ болсон усаа хайрлах өдөр хэмээн тэмдэглэдэг.  Анх 1992 онд Бразил Улсын Рио-Де-Жанейро хотноо болсон НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр дэлхий нийтээрээ цэнгэг усны өдрийг тэмдэглэж байх нь зүйтэй гэх санал дэвшүүлжээ. Улмаар ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас жил бүрийн гурав дугаар сарын 22-ны энэ өдрийг цэвэр усны хомсдолд байгаа улс орнуудыг гачигдлаас аврах,  цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, зөв зохистой хэрэглэх өдөр болгон тунхагласан аж. 

Манай улсын хувьд 2005 оноос анх нэгдсэн бөгөөд энэ өдөр нийтээрээ усаа хэмнэхийг уриалдаг. Жил бүрийн Дэлхийн усны өдрөөр цэвэр усны тодорхой нэг асуудлыг хөндөн хэлэлцдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд “Ус ба тогтвортой хөгжил” уриан дор Эрүүл мэнд, спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Нийслэлийн боловсролын газар, Дэлхийн зөн, Азийн сан олон улсын байгууллагуудтай хамтран тэмдэглэж байна. 



Мөн гуравдугаар сарын 19-20-ны өдрүүдэд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “Ус 2015” үзэсгэлэнг “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д зохион байгуулсан юм. “Ус ба тогтвортой хөгжил” төслийн уралдааныг “Эй Си Эф” ОУБ-аас Улаанбаатар хотын Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчдын дунд явуулж шилдэг гурван төслийг шалгарууллаа. 


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.