Мөнгө тогтоох аргуудаас

- Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайш яаш ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй
- Баяжих ахны алхам нь мөнгөнд хандах хандлагаас ихээхэн хамааралтай байдаг. Жишээ нь: та мөнгөтэй болонгуутаа яаран үрэх гэсний хэрэггүй, мөнгөө түрийвчиндээ ганц хоног ч болов хадгалж сур. Учир нь мөнгөө үрэхгүй 1-2 хоног тэсч чадвал аажимдаа мөнгө тогтож эхлэдэг гэнэ.
- Мөнгө дагаж мөнгө ирдэг гэдэг
- Гэртээ 10-20 гэм мэтийн бутархай дэвсгэрийг хадгалдаг савтай бай. Жижиг дэвсгэртүүд хаа хамаагүй үнгэгдэж үрчийгдсэн байдлаар орхигддог нь мөнгө олох үүдийг хаадаг гэдэг.
- Азын дэвсгэртийг гэртээ юмуу түрийвчиндээ хадгалах нь сайн
- Гэртээ зоосон мөнгө өлгөж унжуул
- Болж өгвөл хүнээс мөнгө бага зээл, учир нь ямарч хүн мөнгөндөө харам байдаг тул зээлсэн мөнгийг дагаж сөрөг энерги ялгардаг гэдгийг сана
- Бага хэмжээний мөнгөөр ч болов хүний гарыг цайлгаж бай, энэ нь мөнгө орж ирэх эерэг энергийг дууддаг байна.
- Хэт үрэлгэн, хэтэрхий харамч зангийн аль аль нь мөнгө тогтооход тусгүй, харамч хүн хоёр дахин төлдөг гэсэн үг бий
- Гар татан хямд чанаргүй зүйл худалдан авах нь эзэндээ ч мөнгөнд хохиролтой
- Таалагдсан бүхнээ бодлогогүй авах нь мөнгө тогтооход харш
- Чин сэтгэлээсээ бусдад туслаж өгсөн мөнгө эргээд таньд сайнаар тусдаг
- Хуучирч муудсан, урагдаж гэмтсэн, хэн нэгний өгсөн түрийвчийг цүнхэндээ бүү авч яв, таны түрийвч цоо шинэ бусдын энерги шингээгүй, гагцхүү таных байх ёстой.
Эх сурвалж: ugluu.mn







