Шаржигнуур салатыг хэрхэн хийх вэ?

Бүсгүйчүүд та бүхний хоолны ширээнд шаржигнуур салатыг санал болгож байна. Хүн бүхний дуртай, гэрийн нөхцөлд хийж болох хөнгөн, амтлаг шаржигнуур салатыг эзэгтэй та хөргөгчинд байгаа материалаараа хийж болно.
Салатанд хэрэглэгдэх зүйлүүд:
250 грамм тахианы цээж мах
200 грамм загасан талх
300 грамм өргөст хэмх
150 грамм сыр
150 грамм сонгино
Салатны навч
Дөрвөн амны халбага ургамлын тос
Гурван хумс сармис
Давс
Чинжүү
Хэдэн дусал уксус
Хийх заавар:
1.    Тахианы махаа 20 минут орчим чанана. Чанасан махаа гарган хөргөнө
2.    Хөргөсөн махаа урт нарийн хэрчинэ. Эсвэл ширхэгийн дагуу урт нарийн урна

3.    Талхаа дөрвөлжин шоо хэлбэртэй хэрчинэ
4.    Ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол шарна

5.    Өргөст хэмхээ урт нарийн хэрчинэ
6.    Сонгиноо нимгэн урт хэрчинэ. Гашуун байдлыг арилгах үүднээс буцалсан халуун усанд 10 минут байлгаж болно

7.    Сырээ үрүүлд үрнэ
8.    Амталгааны уусмалаа бэлдэнэ. Ургамлын тос, уксус, давс, чинжүү, сармисны шүүс зэргээ холино.

9.    Салатны навчаа хэрчинэ
10.    Өргөст хэмх, сонгино, тахианы мах, сыр, амталгаа зэргээ холино.

Ингээд амттай хялбархан шаржигнуур салат бэлэн болно. Нэг зүйлийг сануулахад, шарсан талхаа дэвтээхгүйн тулд гэр бүлийнхэн, зочиддоо салатаа өгөхийн яг өмнө нь холиорой.
                              
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.