Бүрмэл шарсан тахиа

Шарсан тахианы мах амттай биш гэж үү. Тэр тусмаа бүрмэл шарсан тахианы мах сайхан амттай. Хатаамал гэх зэрэг тусгай бэлдэцгүйгээр хэрхэн бүрмэл шарсан тахиан мах хийх амархан жорыг хүргэж байна.

Орц:

Тахианы мах – 800-900 гр

өндөг – 2-3 ш

сүү -160 мл

амтлагч -1 х/х

перц -1 х/х

хүнсний сод – 1 х/х

нунтаг улаан чинжүү – ц/х

ургамлын тос  – 300 -400 гр

2-3 ширхэг өндгийг хагалж хийгээд дээрээс нь 160мл сүү хийж хутгаарай. Өөр саванд гурил, хүнсний сода, давс, хар перц болон өөрийн хүссэн тахианы мах амтлагчыг хийж сайтар холиорой. Ингээд тахианы гуяыг нэг бүрчлэн өндөг, сүүний зуурмагт бүхлээр нь дүрж норгоно. Үүний дараа хуурай гурилтай амтлагчинд булхуулж битүү бүрхэнэ. Ингээд 175С хэмд халаасан тосонд 25-30 минут эргүүлж тойруулж шараарай. Шарах явцдаа халуун чинжүү, перц зэргээр амтлаж болно. Гэрийн нөхцөлд хатаамал хэрэглэхгүйгээр хийсэн бүрмэл шарсан тахиа бэлэн боллоо. Хачир, зуушыг таны сонголтонд үлдээе. Сайхан хооллоорой. 

Эх сурвалж: 1000jor.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.