Усан үзэм залуужуулах ид шидтэй шүү бүсгүй минь
Усан үзэмний амтнаас нь болоод хүмүүс таргалуулдаг гэсэн буруу
ойлголттой байдаг. Харин энэ тал дээр огт санаа зовох хэрэггүй ажээ.
Орчин үед биеийн галбир хадгалахад хамгийн тохиромжтой жимсийг усан үзэм
гэж үзэх болсон. Бүр эртнээс Европ дахинд усан үзмийг эмчилгээний
зориулалтаар ашиглаж иржээ. Энэхүү амтлаг жимсийг бараг л жилийн дөрвөн
улиралд худалддаг болсон тул та ч гэсэн гэр зуураа өөрийгөө эмчлэх
боломжтой.

Усан үзэм найрлагадаа сахараас гадна олон төрлийн амин
дэм, эрдэс бодис агуулдаг. Наад зах нь л бие организмд хуримтлагдсан
илүүдэл хортой бодисыг зайлуулдаг болохыг эрдэмтэд нотолжээ.

Уг жимсний найрлага дахь кальци нь яс сийрэгжилт хугаралтаас сэргийлдэг бол цайр болон С витамин нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалын системийг бэхжүүлснээр ялангуяа өвөл хаврын улиралд хамрын ханиад тусахаас хамгаална. Магни болон В витамин нь тархи мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд А витамин арьс цэвэрлэж өнгөлөг уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найрлагад маш их агуулагддаг кали нь бөөр элэг цөсний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Үүнд усан үзмийн сорт хамаагүй бөгөөд аль дуртайгаа идэж болох юм.
• Хоол боловсруулах системын ажиллагаа сайжирна.
• Бодисын солилцоо түргэсэн таргалалт багасна.
• Усан үзэм уушигны хорт хавдраар өвдөх магадлалыг бууруулдаг. Тиймээс, тамхичин хүмүүс ч үе үе усан үзэмний дэглэм барьж байхад буруутахгүй юм.
• Усан үзэм дэхь кали, кальци, магни, төмөр, фосфор, кобальт зэрэг элементүүд булчин, яс, тархи, үс, хумс зэрэгт сайнаар нөлөөлдөг.
• Усан үзэмний үрэн дотор байдаг полифенол хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.