Нөхрийн тань нууц амраг хэн бэ?

Эмэгтэй хүн хатан ухаан гаргаж эр хүнийг удирдан залж, өдөр бүр өөртөө дурлуулж, таньгүйгээр энэ хорвоог төсөөлж чадахгүй мэт амьдрахыг хүсдэг. Гэтэл эр нөхрийн тань сэтгэл нэг л хөрчихсөн байна уу? Бүсгүй танд л зориулах сэтгэлийг өөр нэгэнтэй хуваалцаж яваа гэж хардаж сууна уу? Эсвэл хэдийнээ учир ургуулсан нөхрөөсөө болоод сэтгэлийн шаналалтай явна уу? Ямар ч бай, эр нөхрөө, хайртай залуугаа дараах эмэгтэйчүүдийг сонгосон үед хэрхэн буцааж өөрийн болгох тухай зөвлөж байна.

1. Таны найз хүүхэн. Хамгийн эхэнд хардах ёстой бүсгүйчүүдийн нэг. Эрчүүд голдуу эхнэрээ араар нь тавихдаа найз бүсгүйтэй нь “учир ургуулсан” байдаг. Нөхөрт чинь таны найз хүүхэн нэг их таалагддаггүй ч байж болох. Гэвч таны найз хүүхэн нөхөрт тань ойр дөт, олоход амархан байдаг болохоор л нөхөр тань “унтаж” орхисон байх вий. Ийм үед шаналах хэрэггүй. Та л өөрөө салж сарнихыг хүсэхгүй бол нөхөр тань хаашаа ч явахгүй. Харин найз хүүхнээсээ хөндийрөх хэрэгтэй.


2.    Ажлын газрын хүүхэн. Хэрэв албан тасалгаанд бичиг хэрэг төдийхөн эрхэлдэг хөнгөмсөг хүүхэнтэй орооцолдсон бол нөхөр тань зүгээр л “зугаацахын тулд” секс адал явдалд орооцолдсон хэрэг.


3.    Хэрсүү хүүхэн. Харин ухаалаг хэрсүү бүсгүйтэй нөхөр тань ойртон дотносч эхэлсэн бол нэг л өдөр тэр “сүрхий” хүүхэн рүүгээ бүр мөсөн явж мэднэ. Тиймээс өөрөөс тань илүү эмэгтэйтэй сүүлэрч байвал хамгийн хэцүү байдал үүссэн гэсэн үг.

4.    Биеэ үнэлэгч хүүхэн. Сэтгэл түгшээд байх зүйл бараг байхгүй. Таныг голсондоо бус ердөө л өөр хүмүүстэй секс цэнгэл хайх зуурдын хүсэл төрснийх. Хэрэв нөхөр тань “галзуу” мэргэжлийн сексийг үгүйлж явдаг бол та өөрөө л уран чадамгай болохыг хичээ. Тэгвэл нөхөр тань ийш тийшээ гүйхээ болино.


5.    Жаахан охин. Оюутан ч юм уу жаахан охинтой нөхөр тань орооцолдоод байвал амьдралын дунд үеийн хямрал юм. Нас ахиж байгаадаа харамсах зэргээс болж эр хүнд ийм үе байдаг аж. Аль болох залуу хэвээрээ л байхсан гэж нөхөр тань чармайн, мунгинаж байгаа нь тэр. Хэрэв тийм бол тэгсгээд буруу юм хийж яваагаа ухаарч, тань руу эргээд ирнэ.

6.    Эгчмэд хүүхэн. Амьдралын хүнд ачаанд түүртэж ядарсан нөхөр тань өөрийгөө ээжээсээ төөрчихсөн жаахан хүүхэд шиг санаж, хэн нэгэн эгчмэд бүсгүйн хайр халамжийг үгүйлж эхэлдэг. Тэрхүү халамж анхаарлыг та нөхөртөө өгч чадвал эгчмэд хүүхнээс нь төвөггүй салгаж чадна.

7.    Таны өрөөсөн. Хэрэв тантай адил хүүхэнтэй нөхөр тань орооцолдсон бол огтхон ч санаа зовоод хэрэггүй. Учир нь гэвэл, нөхөрт тань яг л тан шиг, гэхдээ ялимгүй жижиг зүйлсээр таниас ялгагдах бүсгүй хэрэгтэй болсных. Ихэнхдээ энэ нь түр зуурынх байх болов уу. Тиймээс цаад хүүхэн нь таниас ямар давуу талтай байгааг мэдэхийг хичээгээрэй. Магадгүй таниас арай илүү өөдрөг, цовоо байна уу, эсвэл илүү ухаалаг байна уу? Чухам тэр давуу талыг нь та өөртөө бий болгож чадвал танай өрх гэр салж, үр хүүхэд тань өнчрөхийн аюулгүй болж чадна.

Ямар ч үед эмэгтэй хүн алсыг харж, ухаалаг хүлээцтэй байж чадвал эр нөхөр хийгээд амьдралаа бүрэн бүтэн авч үлдэж чадна. Бүсгүй минь аливаад ухаалаг хандаарай.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин. (112.72.11.124) 2016-12-01 19:28:01
buzar em
Зочин. (112.72.11.105) 2016-11-29 20:25:23
Энэ Ариунзул чинь цуутай хүүхэн шүү дээ
Зочин. (112.72.11.107) 2016-11-26 18:51:52
Нийслэлийн эмаан хэлтэсийн мэрэгжилтэн увсын баруунтурууны харьяат цээцилдоржийн Ариунзул гэгч 34- тэй хүүхэнаавтайгаа нас чацуу 56- тай Хөгшинийг урхидаж аальгүйтэж наалинхайтаж хэдэн халтар ₮ салгах гэсэн бодол үйлдлээсээ болж 2- хөгшиний амьдралыг өтлөх насанд нь бусниулж Үхтлээ мартамгүй сэв суулгаж чадлаа б Залуухан хүүхэн амьдрах чадваргүй Төрийн боол болж байнаа гэж яриад л хүний насаараа зүтгэж босгосон бэлэн амьдрал руу өлөн чоно шиг шүлэнгэтэн дайрч олзоо нь чамлахдаа Танайх мөнгөтэй юм уу Гээд асууж байдаг Ёстой цайрсан улангассан хүүхэнцэр байнаа Тийм замбраагүй ***** болохоор нь бурхан ханийн тэнгэрээ харамласан бололтой Гуйлгачин хүүхэн Шалиг эр 2- тэтгэх гэж эх хүн зүтгэдэггүй Юмаа Зайлуул даа Гутамшигтай шившигтэй Өрөвдмөөр бурхан буяанаа харамласан Хувь Заяа гэж